Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Ерөнхий сайдын 2020 оны 39 дүгээр

захирамжаар батлагдсан "Биеийн тамир,

спортын улсын хорооны үйл ажиллагааны

стратеги, зохион байгуулалтын бүтцийн

өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.2 дахь хэсэг



ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ


  • Биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомжийн төсөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
  • Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэний бие бялдрын түвшнийг сайжруулах зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг насан туршийн боловсрол болгон хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Спортын сургалт дасгалжуулалт, спортын анагаах ухааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах;
  • Биеийн тамир, спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Биеийн тамир, спортын салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах, хэрэгжүүлэх;
  • Биеийн тамир, спортын салбарын болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх;
Хуваалцах: