News

Спортын клубыг магадлан итгэмжлэх журам

БОЛОВСРОЛ, СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр                                                      Дугаар А/178, А/144                                                                   Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Спортын клубийг магадлан итгэмжлэхжурам"-ыг нэгдүгээр, "Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт"-ийг хоёрдугаар, "Магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар /Э.Мөнхбилэг/, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар /М. Баттүвшин/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир,спортын газар/Ц.Шаравжамц/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны "Биеийн тамир, спорт, чийрэг жүүлэлтийн магадлан итгэмжлэлийн тухай" 363 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЁ.БААТАРБИЛЭГ

                                                                                                    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ

Үзэх

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.