“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан хэлэлцүүлж, эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААР:
- “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам,
- “Эрүүл хүүхэд залуус ба эрүүл мэндийн боловсрол”,
- “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”,
- “Эрүүл зөв хооллолт”
- “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал цаашдын чиг хандлага”
- “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулах бөгөөд эрүүл мэнд, боловсрол, спорт болон хууль сахиулах байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцоно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.