News

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД 19)-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД 19)-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.
Мэдээ

Монгол улсын Засгийн газар, УОК-оос өнгөрсөн 02 дугаар сард  “Коронавируст халдвар/Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан.Түр журам батлагдсантай холбоотойгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийнтамир, спортын улсын хороо салбарын үйл ажиллагаанд корона вируст халдвар /ковид-19/-өөс сэргийлэх ажлын хэсгийг байгуулж, цар тахлын үед мөрдөх нэгдсэнтөлөвлөгөө боловсруулж, удирдамж баталсан.

 

Энэхүү удирдамжийн дагуу 21 аймаг, 9 дүүргийн БТС-ынгазар, хороод харьяа нутаг дэвсгэр дэх  биеийнтамир, спортын үйл ажиллагаа үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага,иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, судалгаа, мэдээллийг гаргах, өдөр бүрийн үйл ажиллагааны тайлан мэдээг БТСУХ-нд ирүүлж ажиллаж байгаа юм.

 

Өнөөдрийн коронавируст халдвар (ковид 19)-аас урьдчилан сэргийлэх ажлынхэсгийн мэдээлэл солилцох цахим уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн БТС-ын газар,хороодын дарга нар болон ахлах мэргэжилтнүүд оролцлоо. Цахим уулзалтыг нээжБТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр мэдээлэл өгсөн. Тэрээр харьяа байгууллагууд өгсөнүүрэг, чиглэлийн хүрээнд цар тахлаас сэргийлэх ажил, үйлчилгээг амжилттайзохион байгуулж буйг онцолж, халдварын тархалт идэвхтэй нэмэгдэж буй энэ цагүед илүү анхааралтай байж, хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатайг зөвлөлөө.


 

БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар харьяа байгууллагуудаас ирүүлж буй өдөр тутмын мэдээллийг нэгтгэж, УОК-д хүргүүлэхээс гадна тус мэдээллүүдэд үндэслэн БТС-ын салбарын үйл ажиллагааг илүү чанаржуулах, судалгаанд суурилсан төлөвлөлтөөр  хөгжүүлэх боломж байгаа тухай зөвлөгөө, мэдээлэл өглөө.



Улсын онцгой комиссоос нийслэлд 14 хоногийн хугацаатай эрсдэлийн улбар шар түвшин рүү шилжүүлсэнтэй холбоотойгоор олимпын эрх, оноо цуглуулах олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ дотоод орчинд 10 хүртэл хүнтэй байх. Чийрэгжүүлэх,бялдаржуулах төв, саун,бассейн нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрөх журам мөрдөгдөж байна.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.