Мэдээ

МОНГОЛЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ 3-Р ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

МОНГОЛЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ 3-Р ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2019
2017 оны 4-р сарын 8 –ны бямба гаригт МҮОХ-ны хурлын танхимд МТСХ-ны ээлжит 3-р чуулган боллоо.  Хурлаар өнгөрсөн 4 жилийн тайлан болон ирэх 4 жилийн стратеги төлөвлөгөө бүтэц бүрэлдэхүүний талаар хэлэлцлээ.  
Чуулганд оролцох нийт  64 төлөөлөгчөөс 58 нь оролцож  ирэх 4 жил Монголын туялзуур сэлэмний холбоог удирдах бүрэлдэхүүнийг сонголоо. 
МТСХ-ны 3дахь  ерөнхийлөгчөөр Г.Дашням (Магнай трейд ХХК , Гүйцэтгэх захирал)  
Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр З. Номундарь (Адамас Майнинг ХХК, Ерөнхий захирал )
Дэд ерөнхийлөгчдөөр:
Н.Батцэнгэл     (РСЦ ХХК , Гүйцэтгэх захирал)
С.Бат-Ерөөл   (BlueМon Properties ХХК,  Гүйцэтгэх захирал)
Б.Гантулга    (Сүү ХК ,Гүйцэтгэх захирал)
С.Дэмчиг   (Монголын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч)
Удирдах зөвлөлд:
П.Баярмагнай (Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газрын дэд захирал)
О.Лхагва  (Оршихт ХХК, Гүйцэтгэх захирал)
Э.Лхагва  (Монгол HD ТВ, Ерөнхий продюсер)
Ө.Үнэнбүрэн (Скинни ХХК, Үүсгэн байгуулагч)
О.Эрдэнэбат  (Эрдэнэт ХК ,Маркетингийн хэлтэсийн дарга)
Ж.Энхжаргалан  (BRB ХХК, Ерөнхий захирал) нарыг тус тус сонгосон байна.
Мөн удирдах зөвлөлд багтах тамирчдын зөвлөл болон, дасгалжуулагчдын  зөвлөлийг 4-р сарын 22,23 –нд болох Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр сонгон шалгаруулах юм байна.
Мөн МТСХ-ны удирдах зөвлөлийн анхны хурал болж  ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн-ийг томилжээ. 
Монголын туялзуур сэлэмний холбоонд  үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж өнгөрсөн 4 жилийн турш ерөнхийлөгчийн албыг хашсан Монгол Улсын  Аж 
Үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнг МТСХ-ны “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр өргөмжиллөө.
Ийнхүү Монголын Туялзуур Сэлэмний Холбоо нь шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох зорилготойгоор ажиллаж эхэллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.