Мэдээ

Б.Амарзаяа олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Б.Амарзаяа олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Мэдээ


Батсайханы Амарзаяа туялзуур сэлэмний Ази Номхон далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Зөвхөн түрүүлсэн тохиолдолд олимпийн эрх олгох тус тэмцээнд 14 улсын тамирчид өрсөлдсөн юм. Б.Амарзаяа хэсгийн тулаанд Иран, Сирийн тамирчдыг ялсанаас гадна Тайландын хүчтэй тамирчинг ялж  шигшээ 16-д 7 дугаар байрт бичигдсэн.  Хасагдах 16-д Филлиппиний тамирчинг 15-3 харьцаатай ялж шөвгийн наймд шалгарсан. Медалийн төлөөх тулаанд тэмцээний гол фаворит Вьетнамийн тамирчинтай ширүүн тулаан хийж 1 онооны давуутай буюу 15-14 харьцаагаар ялж хагас шигшээд шалгарсан юм.  Ингээд Казастаны туршлага, чансаа бүх талаар илүү тамирчинтай эн тэнцүү тулалдаж,14-15 харьцаагаар ялагдсан. Ялсан тохиолдолд олимпийн эрхийн төлөөх шигшээ тулаанд Сингапурын Абдул Рахман Кириа Тиканахтай тулалдах байлаа.

МТСХ-ны холбооны хүсэлтийн дагуу БТСУХ-ны зүгээсБ.Амарзаяад шаардлагтай бүх зардал мөнгийг шийдвэрлэж өгсөн нь цагаа олсон томоохон дэмжлэг боллоо. Үүний сацуу Б.Амарзаяад  Багануур ХК, болон МТСХ-ны удирдлагууд тус бүрийн  дэмжлэг туслалцааг үзүүлэв. 

МТСХ-ны зөвлөх багш Александр Ровнягин Ташкент хотод хүрэлцэн ирж тэмцээний үеэр Б.Амарзаяатай ажиллахаар томилогдсон юм. Харамсалтай нь байрлаж байгаа  газар нь хөл хорио тогтоосноос Ташкент хотод  ирэх боломжгүй болсон билээ. Тийм учраас МТСХ-ноос яаралтай арга хэмжээ авч Узбекистаны дасгалжуулагч багш Тимур Галандиновийг тэмцээний турш Б.Амарзаяатай ажиллуулав.  Г.Тимур нь 2012 оноос хойш манай багш, тамирчидтай танил болсон бөгөөд  цугларалт тэмцээнүүдэд хамт оролцож байсан билээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.