Мэдээ

ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Мас-рестлинг буюу модон барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Якутск хотноо болжээ. Тус тэмцээнд 48 орны 200 гаруй тамирчин хүч чадал, авьяас, ухаанаа сорьсоноос эмэгтэйчүүдийн 65 кг жинд Монгол улсын тамирчин Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа Якутын тэнгэрт мандуулсан байна.

Тус төрлийн ДАШТ анх 2014 онд болсон бөгөөд анхны тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль авч байсан бол энэ удаад мөн хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.