Мэдээ

Мөсний шагай шүлэг - Улсын мэргэн Я.Даянсүрэн

М Ө С Н И Й    Ш А Г А Й


Улсын мэргэн Я.ДАЯНСҮРЭН

Дэлхийд ганцхан Монголын арын сайхан хангайд

Дэнж уулсаа чимсэн гол нуурын мөсөн дээр

Омголон тарган морьд цантаж бөмбөлзсөн жаварт

Омог бардам эрчүүд энгэр задгай  нааддаг

Мөсний шагай эр хүний тоглоом
             Мөсний шагай эртний түүхтэй наадгай

 

Аатай залуу харваачын хөвчирч чангарсан гараас
Алтан шаргал сум хонхтой унага шиг чавхадхад
Хашир мэргэн дуужаа хоолой шаргин уухайлахуй
Харшаагүй оногдсон хушга тэнгэрт цойлон хурайлсан

                          Мөсний   шагай эр хүний тоглоом
                          Мөсний шагай эртний түүхтэй наадгай

 

Номин цэнхэр мөсөө часхийн хадаалахыг чагнаж
Нойргүй хоносон харваачид нарнаар сумаа тавиад сарнаар өргөөхураадаг
Наадмын  дайтай  харвааны манлай  болсон мэргэчүүдээ
Настан залуугүй бүгдээрээ хууч хөөрөн магтдаг

              Мөсний шагай   онч  мэргийн  наадгай
              Мөсний шагай онгод хиймортой тоглоом

 

Харваач  болох хүүдээ  аав нь сумаа өвлүүлдэг
Харваач  болсон дүүгээ  ах нь  талдаа  авдаг
Удам   дамжин   өртөөлөн үлдэж
Ус   нутагт минь  өргөн дэлгэрсэн

Мөсний шагай аав Чингисийн андын наадгай
              Мөсний шагай  Архангайчуудыншүтээн тоглоом


Зая бандида гэгээн залран саатаж заяа нэмсэн
Залуу бизнесмен тэргүүн  машинаа  сойж  зэд нэмсэн
Заан захиралтай   холбооныхон   зохион байгуулж бяр нэмсэн                                                                      
Засаг дарга,  пүүс  компаниуд сэтгэл  гаргаж итгэл  нэмсэн   
                     Мөсний   шагай   буян  хишигийн тоглоом 
                     Мөсний шагай буурал дээдсийн минь өрлөгнаадам  аа

 

 

 2000 оны Цагаан сар, Хүнүйн гол.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.