Мэдээ

Мөсөн шагайн наадам

    Мөнгөн дэвжээт мөсний шагай

 

Өвлийн хүйтний тэнэгэр хийморьтой
Өвөг Чингисээс өвлүүлсэн наадгай
Онож харваад, өрөг зуруулж
Оюун сэргээж,бие чийрэгшинэ.

Чин бат тулгар төрийнхөө
Жолоог барьсан эзэн Чингис
Цэцэн ухаант хаанэцэг
Цэцлэн болгоож наадажтаараа.

Чингисийн боулинг гэе гээд
Чадаж санаачилж сэргээсээр л байна
Чухам л үнэн нүдээ олсон
Чухал спортын нэгэн төрөл
             Цэцийг шалгадаг мэргэн гурав
            Чингис богдын боулинг мөн
            Чарлаж уйлсан өлгийтэй үрсийн
            Чийрэгжиж тоглох ирээдүйн зөн билэг

Өрлөг жанжин Чингис хаан
Үлдээж өгсөн үндэсний наргиан
Өвлөж авсан өвөөнүүд цөм л
Үр ачдаа дамжуулдаг уламжлалтай

Түүхэнд мөнхөрсөн тамирчнаар
Түүнээс хоцрох ёсон үгүй
Устай л байсан мөнх нутаг
Мөстэй л өвөл болсон нь үнэн

Орхон, Хэрлэнгийн мөсөн дэвжээнд
Олон бараа бологч баатруудынхаа
Оноо мэргэн цэцийг үзэж
Онц харваач тодруулсан нь зайлшгүй 
         Өвлийн харваагаа, зун дахин дурсаж
         Өвгөд, харваачид, мэргэдээ залан урьж
              Онооны дараалал эрэмбээр ажил хариуцуулан
              Олноороо цугларч тэмдэглэн бахархаж

Хүн бүр өргөн оролцож
Ханиад, томуу дарсан домогтой
Хамгийн чухал тоглоом гэж
Хөгжиж баярлаж, цэнгэн наадаж
         Нум, сум цэцлэн харваж
              Хурдан хүлэг сойж уралдуулж
              Хүчит бөх цугларан барилдаж 
         Харвааны баяр хийж таараа

Хөлгүй их ус мөрний
Хэлгүй савдгийг гаталсан гэдэг
Халхын дэвжээнээс өөр тивд
Харваа хийж зогсоо л биз

Уламжлалт монголын үндэсний наадгайг
Үндсээр нь бүгдийг үзэж судалсан
Үндэстэн, ястан байна уу асуумаар
Үнэнийг бичээч ухаантолон түмэн

Худал үнэнийг ялгаж батлах
Хуудсанд бичигдсэн мөр нь бүдгэрчээ
Түүхийн хуудсыг тодотгон дурандахад
Тэмүүжин тоглоогүй гэвэл нүгэл болно.

Бичье гэхээр баримт мөхөсхөн
Бодож тооцоход бүрэн биш тоотой
Хэлж хөөцөлдөх нь хөөрхий хэдхээн
Хэвлүүлж нийтлүүлдэг нь бас ховорхон

Эрэг шороогоор хаалт хийж
Эрчээ үзэж, цэцээрээ бахархаж
Эвэр нумаа татаж, сум тавих
Эхний дасгал болгосон ч байж мэдэш

Цэц мэргэнийг сорьсон
Зэрэгцээ ихэр гурвыг
Цэцэн ухаант Чингис
Зааглаж үзээгүй нь лавтай

Миний буруу, зөв хоёрыг
Мөс л ялгаж баталж чадна
Монгол эх орон минь
Мөстэй, цастай байсан нь үнэн

Ихийг санаачилсан эзэн Чингист
Энүүхэн харвааг бүтээх юухан билээ
Чилгэрхэн эрчүүд баатруудаа
Чийрэгжүүлэн өлчиржүүлэх дасгал болгоо.

Эрдэмт хурууны шандас шалгах
Эрчимт харваачийн хараа сунгах
Цэцийн бай баталгаа болгож
Цэнгэн тоглож, наадаж таараа.

Элбэг олдох эвэр туурай
Энд тэндгүй шир, хөмөн эдлэл
Иргэн хонины хос шагай
Эд бүгд монголд элбэг

Эрчимт мэргэн харваач шалгаруулна гэхэд
Эрж хайгаад ядах юмгүй
Их ухаант дархан дуудуулаад
Эзэн зарлиг булгав зах бэлэн

Эрийн сойлго мөсөн шагай
Эрүүл биенд саруул ухаан
Нарийн сойлго намрын хүйтэнд
Өөх хайлж, хөлс дуслахгүй

Савдаг нь зайлуулдаггүй юм бол
Шаван дээр нь имэрч гаргана
Сурлаа гээд сэтгэл ханадаггүй
Шунаж тоглодог мөсөн шагай

Тэсгим хүйтэн өвлийн жаварт
Тамирын захад шагай харваад
Дур булааж сэтгэл сэргээд
Даарахыг мэдэхгүй өвөл болжээ.

Өчүүхэн миний үстэй дээл
Өвлийн жиндүүг хаах нь хаашаа
Олны биеийг бүлээцүүлдэг нь
Өвөг Чингис эцгийн тоглоом

 

Хушиг

 

Сайн эр санаачилж
Шарын ширээр урлаж
Саарч алдраахгүй үдэж
Сайхан бөмбөрцөг дүрстэй
Сар нарны сүүдэртэй
Оносон ч хөөрч байрандаа
Уянга дуу уухайтай
Олны ам мялаадаг
Суманд өртсөн ч гэмтдэггүй
Мөнхийн орчлон мэт
Мөлгөр бөөрөнхий гадаргуутай
Сумны бай болж
Сайхан биеэрээ хаагаад
Хагарч дэлбэрэхгүй бөх
Хамт олныхоо төлөө
Хамаг биеэ зориулж
Хатуу тангараг өгсөн
Хөөрхөн  бөөрөнхий хийцтэй
Хаш адил хатуу
Хөшөө бат суудалтай
Хушиг нэртэй цэг.

                                                                                                   Шагай

 

Харваачийн цэцийг тооцох
Хашлага хоёр шагай
Онооч үнэлж дээдлэх
Хилийн харуулд зогссон
Бат найдвартай номхон
Босоо буусан морь
Хил зөрчигчийг буруутгадаг
Худал үнэнийг гэрчилдэг
Хатуу чанга зарчимч
Ар, өврийн хаалгагүй
Араншин зан ганцхантай
Хойд, урдын сахиул
Хязгаарласан газрын манаач
Хянах цэг, пост
Бүрэн эрхт багана
Баталгаатай, зөрчилгүй зам
Бүртгэн өнгөрүүлэх товчоо 

Зах

 

Эвэр ширэн эдийг 
Эвтэйхэн онилж засаад
Ихэр хоёр талыг нь
Энгийн мятаагаар хийж
Ижил хэмжээтэй болгохоор
Дэнслэн, дэнслэн үзэж
Их багыг нь нягтлан
Эрхэмлэн хянуур тооцож
Дотор талын тугалгыг нь
Товруу юунд нь тааруулж
Дүлий болчих вий гэж
Дахин, дахин сэгсэрч
Таарч тохирсныг мэдэрч
Дөрвөн буланг хадаж
Өнгөлж, гоёж засаад
Далай арвин мөсийг мөрөөдөж
Харж, үзэж, болгоож
Харвахад бэлэн болжээ гээд
Хараа шалгаж ширтэж
Хуруу мэдэж тавихад
Хурдан гүйж
Хушиг хөөргөж
Оргүй алдахгүй
Онож цохиж
Хурай, уухайн дуутай
Хүний нүд булаасан
Мохошгүй ган хийцтэй
Миний сум гэж шившээд
Хадганд ороож ариулан
Хоймрын авдарт хадгалав
Айлын гал голомт бадраах
Дөрвөн тотго батын адил
Аавын хүүгийн хийморь сэргээх
Аваргын дөрвөн зах мину зээ. 

 

Өрөг

 

Олон давхар сүмийн
Орой цухуйлган билэгдэж
Тив дэлхий нэгдэх
Таван зураасаар дэмбэрлэж

Үүд хаалга тэгширсэн
Өргөө цагаан гэр
Үнэн тооцоо барих
Оосор бүчгүй ордон

Сум шиг шулуун
Нум мэт тахир
Нэг, гурваар өсч
Тав, таваар зангидсан

Түмний бүтээл тооцох
Таахай бат өрлөгтэй
Бодол, чадалт эцэг өвгөдийн
Бат дүнгийн баараагүй товчоо

Өөдөө ахиж, өсөх
Овоо хэлбэртэй зураг
Эзэн харваач залбирч
Ихийг олох тэмүүлэл

Шовх, өндөр суварга
Сүж хайрхан уул
Сарангуа эх дээжээ өргөх
Соёлын нэгэн их өв

Талын нүүдэлчин эцгийн
Тамирчин цэцийг болгоох
Тэр л үеийн мэргэдэд
Таалагдаж шалгарсан өрөг

Тарган морио унаад
Тал бүрээсээ цугларч
Талцаж харваж наадахад
Тооцоо зөрдөггүй өрөг

Түмэнд Чингис хаанаас өвлүүлсэн
Түүхийн уламжлалт уран зураас
Тоглох болгондоо суварга бүтээдэг
Тоог томъёогоор товчилсон өрөг

Тарнийн бясалгалшингэсэн
Томуу ханиад устгадаг
Тоглох өвлийн шүтээн
Тэмүүжин хүүгийн боулинг

Толгойдоо тэгшрүүлсэн энүүхэн мөрүүд
Тал бүрдээ таран таалагдаж
Түмний мэлмий, сонорыг мялааж
Таалал бат орших болтугай.


Архангай аймгийн Эрдэнэмандал сум Хүнүйн 2-р баг
Өндөр настан Буяндэлгэрийн Бямбажав
Мөсөн шагайн наадам
Архангай аймаг байгуулагдсаны 80 жил 2003 он

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.