Мэдээ

Улсын аварга шалгаруулах тэмцээний дүн мэдээ гарлаа

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨСНИЙ ШАГАЙН ХОЛБООНЫ

20 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ УАШТ-2020 ТЭМЦЭЭНИЙ ДҮН

 

“ЭзэнЧингис”-ээс улбаатай нүүдэлчдийн өвлийн наадам МҮМШХ-ны 20 жилийн ойн нэрэмжитУАШТ-2020 энэ сарын 24-26-ны хооронд “Happy Valley Mongolia” цогцолборт амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Монголын ҮндэснийМөсний Шагайн холбоо Улаанбаатар хот, Архангай,Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорнод аймгийн салбар холбоод хамтранзохион байгуулж, нийт 250 гаруй харваачид оролцож цэц мэргэн, авхаалж самбаагаасорин оролцож дараах байдлаар тэмцээний дүн гарлаа.

 

Талын харваанытөрөлд:

1-р байр: Улсын мэргэн, спортын мастер Р.Алтанхуяг, залуу харваач А.Мөнхбаатар (Улаанбаатар)нар тэргүүлж, Р.Алтанхуяг “Улсын Хошой мэргэн”, А. Мөнхбаатар “Монгол Улсынмэргэн” цолны болзол хангаж, алтан медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

2-р байр: Монгол Улсын Үлэмж Гарамгай Дархан мэргэн Б.Баасанжав, Залуу харваачБ.Цогбадрах (Ар.Эрдэнэмандал) нарудаалж мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байр: Монгол Улсын мэргэн, спортын мастер Л.Эрдэнэбат, Монгол Улсын ДарханМэргэн, Спортын мастер О.Батбаатар (Ар. Эрдэнэмандал) нар шөвгөрч хүрэл медаль,мөнгөн шагнал

4-р байр: Хошой мэргэн, спортын мастер Ш.Цагаанчандага, залуу харваач С.Алтансүх(Ар. Эрдэнэмандал) нар шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал

 5-р байр: Залуу харваач З.Түвшинбат, Б.Гантөмөр (Ар. Цэнхэр) нар шөвгөрч хүрэлмедаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

 

Цуваа харваанытөрөлд:

1-р байр: Улсын мэргэн, спортын мастер Б.Лхагважав (Ар. Эрдэнэмандал) түрүүлж “МонголУлсын Хошой мэргэн” цолны болзол хангаж, алтан медаль, өргөмжлөл, мотоциклын шагнал хүртлээ.

2-р байр: Залуу харваач  Ө.Пүрэвдорж (Ар.Эрдэнэмандал) удаалж мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байр: Залуу харваач Ц.Галбадрах (Улаанбаатар) шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал

4-р байр: Өсөх Идэр мэргэн Ц.Мөнхбаатар (Ар. Батцэнгэл) шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал

5-р байр: Залуу харваач Л.Бат-Эрдэнэ (Улаанбаатар) шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртжээ.

 

Олон зуунытурш уламжлагдан өвлөгдсөн мөсөн шагайн харвааг хөгжүүлэх, өвлийн үндэснийспортыг сурталчлан таниулах, үндэсний баяр, үндэсний наадгайгаар дамжууланзалуу хойч үедээ түүх соёлоо уламжлан дэлгэрүүлэх цааш цаашдын их үйлсэд өндөрамжилт үзүүлэхийг нийт харваачиддаа хүсэн ерөөе!!!

 


           МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨСНИЙ ШАГАЙН ХОЛБОО


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.