Мэдээ

УАШТ-2024 тэмцээний дүн гарлаа

УАШТ-2024 тэмцээний дүн гарлаа
Мэдээ, мэдээлэл

                     ҮНДЭСНИЙ МӨСНИЙ ШАГАЙН УАШТ-2024 ТЭМЦЭЭНИЙ ДҮН

        “Эзэн Чингис”-ээс улбаатай нүүдэлчдийн өвлийн наадам Үндэсний мөсний шагайн УАШТ-2024 Улаанбаатар хотноо Хан Богд уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд Хатан Туул голын тунгалаг мөснөө 01 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Улаанбаатарын өвлийн наадам-2024” арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо, Улаанбаатар хотын салбар холбоо хамтран зохион байгуулж, нийслэлийн 8 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ зэрэг 9 аймгийн нийт 250 гаруй харваачид оролцож дараах байдлаар тэмцээний дүн гарлаа.

Талын харвааны төрөлд:

1-р байр: Залуу харваач Эрдэнэбатын Баттуул, Улсын хошой мэргэн, спортын мастер Өлзийхутагийн Бүрэнбаатар (Ар. Эрдэнэмандал) нар 75 оноогоор тэргүүлж, Ө.Бүрэнбаатар “Улсын Дархан мэргэн” цол, Э.Баттуул “Улсын мэргэн” цол, спортын дэд мастерын болзол хангаж алтан медаль, мөнгөн шагнал хүртлээ.

2-р байр: Улсын мэргэн, спортын дэд мастер Алтанхуягийн Мөнхбаатар (УБ, ЧД), спортын дэд мастер Батбуянгийн Гантулга (УБ, БЗД) нар 67 оноогоор удаалж, спортын мастерын болзол хангаж, мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байр: Залуу харваач Баатархүүгийн Цэрэндорж, харваач Бат-Өлзийн Мөнхбадрах (Ар. Өлзийт) нар 63 оноогоор анх удаа шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал

4-р байр: Улсын мэргэн, спортын мастер Доржсүрэнгийн Гантөмөр, харваач Баасансүрэнгийн Мөнхзориг (Ар. Эрдэнэмандал) нар 63 оноогоор шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал

5-р байр: Харваач Лхамсүрэнгийн Батбаяр, Батбаярын Шинэбаяр (Ар.Батцэнгэл) аав хүү хоёр 63 оноогоор шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Цуваа харвааны төрөлд:

1-р байр: Залуу харваач Батбаярын Шинэ-Ирээдүй (Ар. Батцэнгэл) 44 оноогоор түрүүлж “Улсын мэргэн” цолны болзол хангаж алтан медалийн эзэн болж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.

2-р байр: Улсын хошой мэргэн, спортын мастер Баяндэлгэрийн Цогбадрах (УБ, ЧД) 42 оноогоор удаалж мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байр: Аймгийн мэргэн Очиржанцангийн Базаргүр (Дархан-Уул) 38 оноогоор шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал

4-р байр: Улсын дархан мэргэн, спортын мастер Бэгзийн Баасанжав (Ар. Эрдэнэмандал) 38 оноогоор шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал

5-р байр: Улсын дархан мэргэн, спортын мастер Лхасүрэнгийн Жамсранжав (Ар. Батцэнгэл) 37 оноогоор шөвгөрч хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Олон зууны турш уламжлагдан өвлөгдсөн мөсөн шагайн харвааг хөгжүүлэх, өвлийн үндэсний спортыг сурталчлан таниулах, үндэсний баяр, үндэсний наадгайгаар дамжуулан залуу хойч үедээ түүх соёлоо уламжлан дэлгэрүүлэх цааш цаашдын их үйлсэд өндөр амжилт үзүүлэхийг нийт харваачдадаа хүсэн ерөөе!!!

             МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨСНИЙ ШАГАЙН ХОЛБОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.