Мэдээ

Танилцуулга

Танилцуулга
Сайтын хуудас

БОЧИ СПОРТ МОНГОЛД
Монголын Парабочигийн холбоо нь 2017 оны 07 дугаар сард байгуулагдсан нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын статустай. Монголын паралимпийн хорооны албан ёсны гишүүн спортын төрөл юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд гаргасан судалгаагаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100,993 иргэд байгаагаас 10724 нь 0-17 хүртэлх өсвөр насны хүүхэд байна. Түүнчлэн өвчний оноштой /ослын улмаас биш/ байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 5648 хүүхэд, тэргэнцэртэй 594 хүүхэд байдаг бөгөөд энэхүү тоо нь жил тутам 6-9%-иар нэмэгддэг байна.

Танилцуулга
Хэдийгээр энэ тоон мэдээ нь эмгэнэлтэй хэдий ч үүнийг шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон “спортын арга зам”-аар бууруулах боломжтой юм.Монголын парабочигийн холбоо нь Монголын ирээдүй хойчболсон өсвөр үеийн хөгжилд онцгой анхаарч, спортоор тэдгээр хүүхэд залуучуудыг нийгэмшүүлэх, өвчнийг илааршуулах, олимп тив дэлхийд өрсөлдөх Монгол тамирчдыг бэлтгэх үндсэн зорилго, хүсэл тэмүүлэлтэй ажилладаг.

  • Бид, байгуулагдсанаас хойш бочигийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг бочигийн спортоор хичээллүүлэх, хичээллэх дур сонирхолтой болгох, дотоодын спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, гадаадын тэмцээнд дасгалжуулагч багш, тамирчдыг бэлтгэж оролцуулах зэрэг олон ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Тухайлбал, тусгай сургалттай 70, 55, 63, 25 дугаар сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнүүд. Улс, нийслэл, сургуулиудын нэрэмжит тэмцээнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар наадам, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан бол АНЭУ-ын Дубай хотноо болсон Азийн өсвөр залуучуудын наадам-2017, Индонезийн Жакарт хотод болсон “Азийн пара наадам-2018”, БНХАУ-д болсон “Гуанжу-2019”, БНСУд болсон Ази номхон далай орнуудын аварга шалгаруулах “Сөүл2019”, Монголын хүүхдийн VI-р Их наадамд оролцож тэмцээний туршлага хуримтлуулан, амжилт үзүүлж ирсэн.
  • Эдгээр ажиллагааны дүнд, бочигийн спортоор хичээллэгч олон багш, тамирчид төрөн гарч буйн зэрэгцээ улсын зэрэг цолны болзол хангасан тамирчид ч мөн төрөн гарсныг дуулгахад таатай байдаг. Үүний зэрэгцээ энэхүү спортоор хичээллэж байгаа хүүхдүүд маань эрүүл мэндийн хувьд харьцангуй сайжирсан олон тохиолдолд гарц байгаа нь бидний ажлын хамгийн гол үр дүн болж байна. Цаашид бид парабочигийн спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн төсөл бичиж бэлтгээд байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.