Мэдээ

Тоглолтын дүрэм

Тоглолтын дүрэм
Сайтын хуудас

БОЧИ НЬ ТУХАЙ ХҮНИЙ БУЛЧИНГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗАХИРЧ, НАРИЙН ТӨВЛӨРӨЛ ШААРДСАН СПОРТЫН ТӨРӨЛ ЮМ.
Бочигийн спорт нь нэг талаас спортын өндөр ур чадвар шаардлага боловч нөгөө талаас чөлөөт цагаараа бүх насны хүмүүс тоглох боломжтой юм. Тэмцээний дүрмээр багууд ганцаарчилсан, холимог хосын баг, багийн (3 хүн) гэсэн ангилалаар тоглоно. Тэмцээний гол зорилго нь улаан, цэнхэр өнгийн бөмбөгийг шидэж цагаан бөмбөгөд (жек бөмбөг гэж нэрлэнэ) аль болох ойрхон шидэхэд оршино. Жек бөмбөгийг хамгийн эхэнд тоглолтонд оруулж дараа нь ээлж дараалан улаан, цэнхэр бөмбөгийг тоглолтонд оруулна.


ЕРӨНХИЙ ДҮРЭМ
Багууд өөрийн эзэмшсэн бөмбөгөөр өрсөлдөгч багийн бөмбөгийг жек бөмбөгнөөс холдуулах тактик хэрэглэж тоглолтын турш бүх багууд өөрийн эзэмшлийн бөмбөгөө шидэж дуусгана. Бөмбөгийг гар, хөлөөр түлхэж болно. Мөн тухайн тамирчны бие хөгжлийн байдлаас хамааран нэмэлт туслах түлхэх хэрэгслийг ашиглан бөмбөгийг шидэж болно.Тоглолтын үе дуусахад шүүгч хоёр багийн бөмбөгнүүдийг жек бөмбөгнөөс хол, ойр байгаа зайг хэмжиж, бөмбөг тус бүрдоноо өгснөөр хамгийн өндөр оноо авсан баг нь ялагч болох дүрэмтэй юм. Хэрэв багууд ижил оноотой болвол нэмэлт тоглолтын үе гаргаж ялагчийг тодруулна. Тоглолтын нэг үеийн үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй байна. Ганцаарчилсан төрлийн тоглолтонд дөрвөн үе, тус бүр нийт зургаан бөмбөгөөр тоглоно.