Мэдээ

Бочигийн ангилал

Бочигийн ангилал
Сайтын хуудас

Ангилал тогтоох үйл явц нь тамирчдын хөгжлийн бэрхшээлийн зэрэглэлээс хамааран бүлгүүдэд хуваагдана. “Олон улсын Спортын гэмтлийн ангилал” нь пара спортын төрлүүдийн бүтэц, зохион байгуулалтын нэг чухал хэсэг юм. Ангилал тогтоолгоно гэдэг нь пара спортын тамирчдыг тэмцээнд оролцохоос өмнө тухайн тамирчны бэртэл гэмтэл нь тэмцээнд оролцох боломжтой эсэхийг эмчийн нарийн үзлэг хийснээр тогтооно. Ангиллын үндсэн зарчим бол тамирчдыг хөгжлийн бэрхшээлийнх нь ижил түвшинд шударга өрсөлдөөний зарчмаар оролцуулах явдал юм.

Спорт ангилал тогтооход дараах гурван зүйлийг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай. Тухайн тамирчин сонгосон спортдоо тэнцэж байгаа эсэх Тухайн тамирчин сонгосон спортын ангилалд тавигдах доод хязгаарыг хангаж байгаа эсэх Тухайн тамирчны хөгжлийн бэрхшээл нь сонгосон спортын төрлийн аль ангилалд тэнцэх эсэх. Ангилал тогтооход тамирчны ур чадвар, бие бялдрын хөгжлийн түвшин, хүч, тэсвэр, тактикийн чадвар, оюуны чадамж болон тухайн тамирчин эрүүл тамирчдын нэгэн адил спортын дээд амжилт үзүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, боложмийг нарийн үззлэг хийж, үнэн зөвөөр тогтооход оршино.
Тамирчин нь зөвхөн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байх нь хангалттай биш юм. Зарим тохиолдолд тухайн тамирчны бэртэл гэмтэл нь өөрийн сонгосон спортын төрлөөр хичээллэх боломжгүй байдаг. Иймд тамирчин нь спортын төрлийг сонгохдоо юуны өмнө өөрийн хөгжлийн бэрхшээлийн зэрэглэлнь сонгосон спортын төрөлд тохирох эсэхийг сайтар судлах хэрэгтэй. Олон Улсын Паралимпийн Хорооноос томилогдсон эмчийн баг /3-аас доошгүй/-ийн нарийвчилсан үзлэгээр тамирчны ангилалыг тогтоон баталгаажуулна.
B1 АНГИЛАЛ
Энэ ангилалын тамирчид дараах өвчний оноштой бөгөөд биеийн ерөнхий хөгжилд нь сайтар ажиглалт хийнэ:
Хүнд хэлбэрийн гэмтэл нь бүх үе мөчинд нөлөөлсөн, булчингийн ердийн агшилт дутмаг, тархины саажилтаас хамааран булчингаа хянах боломжгүй, амьсгалахад хүнд:
  • Спастика /Spastica/ гурваас дөрөвдүгээр үе хүртэл;
  • Атетозтай эсвэл байхгүй байж болно;
  • Хөдөлгөөн хязгаарлагдмал;
  • Хүнд хэлбэрийн атакситай, тэнцвэргүй, юм барихад хязгаарлагдмал, сарвууны атгалт сул;
  • Тэргэнцэрт суух шаардлагатай;
  • Зарим тамирчид өөрөө явж чаддаг /атекозтой/
Энэ ангилалын тамирчид хөл, гараараа бөмбөгийг шиднэ.

B2 АНГИЛАЛ
Энэ ангилалын тамирчид Spastic quadriplegia, Атетозтай, атакситай гэсэн оноштой:
  • Спастика хоёроос гуравдугаар үе хүртэл;
  • Бүх үе мөч нь гэмтэлтэй, хөдөлгөөний далайц хязгаартай;
  • Тамирчид тэргэнцэртэй байж болох бөгөөд ойрхон зайд алхах чадвартай

B3 АНГИЛАЛ
Энэ ангилалын тамирчид хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд бүх үе мөч нь (дөрвөн мөч) locomotor (хөдөлгөөний) үйл ажиллагааны алдагдалд орсон байна. Тамирчны хөдөлгөөн хязгаарлагдмал, гар нь тодорхой хөдөлгөөнтэй боловч бөмбөгөө сайн атгаж чадваргүй. Тамирчид бөмбөгөө тоглолтонд оруулахад шаардлагатай нэмэлт хэрэгсэл ашиглаж болно. Жишээ нь: бөмбөгийг чиглүүлэн өнхрүүлэх зам, бөмбөг түлхэх нэмэлт дохиур ашиглана. Мөн туслах нь нуруугаар тоглолтын талбайн эсрэг харан сууж бөмбөгийг чиглүүлэн өнхрүүлэх замыг барьж туслах үүрэгтэй.

B4 АНГИЛАЛ
Энэ ангиллын тамирчид үе мөчүүдийн үйл ажиллагааны гэмтэлтэй байна. Мөн биеэ хянах чадваргүй байна. Гэхдээ тамирчид бөмбөг шидэх тодорхой түвшний ур чадвартай бөгөөд туслагч авах шаардлагагүй.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.