Мэдээ

Тоглолтын дүрэм

Тоглолтын дүрэм
Сайтын хуудас

БОЧИ НЬ ТУХАЙ ХҮНИЙ БУЛЧИНГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗАХИРЧ, НАРИЙН ТӨВЛӨРӨЛ ШААРДСАН СПОРТЫН ТӨРӨЛ ЮМ.
Бочигийн спорт нь нэг талаас спортын өндөр ур чадвар шаардлага боловч нөгөө талаас чөлөөт цагаараа бүх насны хүмүүс тоглох боломжтой юм. Тэмцээний дүрмээр багууд ганцаарчилсан, холимог хосын баг, багийн (3 хүн) гэсэн ангилалаар тоглоно. Тэмцээний гол зорилго нь улаан, цэнхэр өнгийн бөмбөгийг шидэж цагаан бөмбөгөд (жек бөмбөг гэж нэрлэнэ) аль болох ойрхон шидэхэд оршино. Жек бөмбөгийг хамгийн эхэнд тоглолтонд оруулж дараа нь ээлж дараалан улаан, цэнхэр бөмбөгийг тоглолтонд оруулна.


ЕРӨНХИЙ ДҮРЭМ
Багууд өөрийн эзэмшсэн бөмбөгөөр өрсөлдөгч багийн бөмбөгийг жек бөмбөгнөөс холдуулах тактик хэрэглэж тоглолтын турш бүх багууд өөрийн эзэмшлийн бөмбөгөө шидэж дуусгана. Бөмбөгийг гар, хөлөөр түлхэж болно. Мөн тухайн тамирчны бие хөгжлийн байдлаас хамааран нэмэлт туслах түлхэх хэрэгслийг ашиглан бөмбөгийг шидэж болно.Тоглолтын үе дуусахад шүүгч хоёр багийн бөмбөгнүүдийг жек бөмбөгнөөс хол, ойр байгаа зайг хэмжиж, бөмбөг тус бүрдоноо өгснөөр хамгийн өндөр оноо авсан баг нь ялагч болох дүрэмтэй юм. Хэрэв багууд ижил оноотой болвол нэмэлт тоглолтын үе гаргаж ялагчийг тодруулна. Тоглолтын нэг үеийн үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй байна. Ганцаарчилсан төрлийн тоглолтонд дөрвөн үе, тус бүр нийт зургаан бөмбөгөөр тоглоно.

  • Хосын төрөл нь дөрвөн үеэр, хос тус бүр зургаан бөмбөгтэй (нэг хүн нь гурван бөмбөг эзэмшинэ). Багийн тоглолтын үе тус бүрд нь зургаан бөмбөгтэй (нэг тоглогч хоёр бөмбөг эзэмшинэ). Хосын болон багийн төрөлд солилцооны тамирчинтэй байж болно. Тоглолтын үед солилцооны тамирчинг нэг л удаа тоглолтонд оруулах боломжтой.
  • Бочигийн тоглолтын талбай нь 12.5м х 6м х 2м хэмжээтэй байна. Шалны гадаргуу нь тэгш болон гөлгөр байх шаардлагатай. Тоглолт явагдах талбайг гурвалжилсан шугамаар хувааж хязгаарлана.
Шүүгч тоглолтын талбайд бөмбөгнүүдийг хянахад хамгийн тохиромжтой байрлалд байрлана. Тоглолтын бөмбөгийн гадар нь савхин материалаар хийгдсэн бөмбөг нь 275 грамм /+-12 грамм/ жинтэй /зөөлөн, хагас зөөлөн, хатуу 3 төрөл/, 270 мм /+- 8мм/ тойргийн урттай байх ба бөмбөгийн бүтэц нь зөөлөвтөр байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.