Мэдээ

МШХХ-НЫ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

МШХХ-НЫ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
Гадаад

    Шагайн харваа нь Бүгд найрамдах Солонгос улсад 2017 оноос эрчимтэй хөгжиж харваачид олон болсон бөгөөд солонгос улс дахь шагайн харваачид нэгдэн 2019 онд Монголын шагайн харвааны холбоонд хүсэлт тавин албан ёсны зөвлөл гэсэн тамга тэмдэгтэй болсон юм. Зөвлөл нь тэргүүн ба дэд тэргүүн гэсэн удирдах бүрэлдхүүнтэй.

    Зөвлөлийн тэргүүнээр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Т.Гал-Өнөр, дэд тэргүүнээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат С.Батбаяр нар томилогдон ажиллаж байна. Бүгд найрамдах Солонгос улс дахь харваачид өдрөөс өдөрт олон болсоор өнөөдрийн байдлаар тогтмол тэмцээн уралдаанд оролцдог 10-н багийн 60 гаруй харваачидтай болж өргөжин тэлсэн байна.

Багуудын танилцуулга.

  1. Булган аймгийн сайхан сумын харьяат МУҮДМэргэн Гансүх ахлагчтай баг
  2. Өвөрхангай аймгийн Гучин ус сумын харьяат АГМэргэн Б. Дашдаръяа ахлагчтай баг
  3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат АГМ Д.Баярням ахлагчтай баг
  4. Булган аймгийн Баян-Агт сумын харьяат аймгийн гоц мэргэн Г.Алдармөнх ахлагчтай “Булган Хан” баг
  5. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Аймгийн гоц мэргэн Э.Бат-Эрдэнэ ахлагчтай “Боржигон төвт” баг
  6. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат АГМ С.Батбаяр ахлагчтай баг
  7. Төв аймгийн Өндөрширээт Сумын харьяат АГМ Б.Батсайхан ахлагчтай баг.
  8. Өвөрхангай аймгийн Гучин ус сумын харьяат АМэргэн Б.Доржпүрэв ахлагчтай баг.
  9. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Т.Гал-Өнөр ахлагчтай “Сарлаг хайрхан” баг.
  10. Булган аймгийн Орхонтуул сумын харьяат А.Батзориг ахлагчтай баг.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.