Мэдээ

Монголын их тойром-2015

Монголын их тойром-2015
Тэмцээн

Монголыних тойром-2015

    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг ДомогтХэрлэнгийн Хөдөө арал, Аварга тосон нуурын хойд дэнжид “Монгол шагайн их тойромхарваа” шагайн харвааны анхдугаар тэмцээнийг Монголын Шагайн харвааны холбоо,Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Улсын их Хурлын даргынивээл доор 2015 оны 08 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулжээ.Нүүдэлчдийн амьдралын хэв маягийг хадгалсан уламжлалт тойрмын харвааны ёсзаншил, өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, шагайн харвааг өргөн дэлгэрхөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү харваа наадамнь шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийнжагсаалтад бүртгүүлснээс хойш анх удаа зохиогдсоноороо онцлогтой. Тэмцээнийнээлтэд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, аймгийнЗасаг даргын орлогч Г.Ганхуяг, “Цагаан шонхор” холдинг компанийн ерөнхийзахирал Ч.Энхтайван, Дэлгэрхаан сумын Засаг дарга О.Амарсайхан тэргүүтэй төрзасаг, орон нутгийн удирдлага, албаны хүмүүс оролцсон байна.

Уг тэмцээнд газар газрын 50 гаруй багийн 500гаруй харваачид, ивээн тэтгэгчид, орон нутгийн удирдлагууд, зохионбайгуулагчид, үзэгчид дэмжигчид гээд 700 орчим хүн цугласан байдаг. Анх удаашагайн харвааг автомашинаар байлсан тус тэмцээнд эхний найман байрт шалгарсанбагийг шагнаж урамшуулсан бөгөөд тус харваанд:

1.      Тэргүүн байр: Монгол улсын гарамгай мэргэн (тухайнүед) Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг.

2.      Дэд байр: Монгол улсын үлэмж дархан мэргэн,спортын мастер Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн баг.

3.      Гутгаар байр: Монгол улсын үлэмж дархан мэргэн,спортын мастер Ц.Болдбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг.

4.      Шигшээ наймд: Д.Бат-Эрдэнэ ахлагчтай НийслэлийнБагануур дүүргийн баг, Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастерБ.Батбаатар ахлагчтай баг, Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастерС.Ямааранз ахлагчтай баг, Монгол улсын гарамгай мэргэн Л.Батгариг ахлагчтайбаг, Монгол улсын гарамгай мэргэн З.Баясгалан ахлагчтай Дорноговь аймгийнбагууд тус тус шалгарчээ.

“Монгол шагайн их тойром харваа-2015”-ынхүрээнд тойрмын сайхан уухайтай баг, тойрмын сайхан үндэсний дээл хувцастайбаг, тойрмын сайхан мод хэрэглэл, майхантай баг шалгаруулахын зэрэгцээ нутагнутгийн хүндтэй ахмад харваачдад хүндэтгэл үзүүлсэн байна. Тойрмын үеэр далдүетэй хана харваа, шагайн иж бүрэн гоёл хэрэглэл, Тожил дархны хийцийн гоёл,мөнгөн эдлэл, үндэсний дээл хувцас, шагайн гоёл, түүхэн баримтат кино, гэрмузей зэрэг үзүүлбэр, арга хэмжээг санаачлан зохион байгуулжээ.

Мөн энэ үеэр Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ, МонголынШагайн харвааны холбоо, “Монгол уламжлал” академи, “Шинэ анагаах ухаан” дээдсургууль, Соёлын өвийн төв хамтран “Чингисийнхний оюун санааны болон соёлын өв”олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлыг Цэнхэрмандал сумын Хар зүрхнийХөхнуурын хөвөөнөө зохион байгуулжээ. Хурлын нээлтэд аймгийн Засаг даргынорлогч Г.Ганхуяг, “Монгол уламжлал” академийн тэргүүн, профессор Л.Дашням,“Шинэ анагаах ухаан” дээд сургуулийн захирал, Монгол улсын гавьяат эмч, төрийншагналт, доктор М.Амбага, Монгол улсын гавьяат малчин, ахмад харваач Г.Сампилтэргүүтэй хүмүүс оролцсон бөгөөд Монгол, Буриад, Тува, БНХАУ-ын Хөх нуур мужийнДээд Монгол, Өвөрмонголын эрдэмтэн судлаачид “Монгол туургатны сур харвалтынтөрөл зүйл”, “Тува дахь Орос хүн амд Тува соёл нөлөөлж байгаа тухай”, “Монголбөө мөргөлийн уламжлал” зэрэг олон сэдвээр хийсэн судалгааны ажлуудаатанилцуулах илтгэл тавьсан юм. 

Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдынЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Даваасамбуу,Хэнтий аймгийн шагайн салбар холбооны хүндэт тэргүүн, Монгол улсын гавьяатмалчин, ахмад харваач Г.Сампил үр хүүхдүүдийн хамт, “Могул ложистик” ХХК-ийнзахирал Д.Наранцацралт, “Мөнх угалз” ХХК-ийн захирал Ж.Гантөмөр, Хэнтий аймгийншагайн салбар холбооны тэргүүн М.Хүдэрбаатар нарын зэрэг хувь хүмүүс, төрийнбайгууллага, компаниуд ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан анхдугаартэмцээний шагналын нийт сан 33.900.000 төгрөг, бэлтгэл ажлын зардал 9.744.000төгрөг байсан байна. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарыг Монголын шагайнхарваан холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, шагналыг аймгийн Засаг даргынорлогч Г.Ганхуягт гардуулан өгчээ. Дараагийн “Шагайн харвааны их тойром”-ыгхоёр жилийн дараа Өмнөговь аймагт зохион байгуулах тов гаргаж байв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл