Монголын шагайн харвааны холбооны салбар холбоодоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 24 – ний өдөр орон даяар зэрэг эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн нийт 435 багийн 3600 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Аймгийн цол олгодог энэхүү тэмцээн нь багийн болон ганцаарчилсан буюу цуваа харвааны төрлөөр явагддаг билээ. Тэмцээндээ амжилт үзүүлэн шалгарсан баг харваачид удахгүй болох Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртлөх юм.