Үндэсний шагайн харвааны монгол улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн 11 дүээр сарын 05 – ны пүрэв гарагт Буянт – Ухаа спортын ордонд эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд орон нутаг, нийслэлийн нийт 132 багийн 1000 гаруй харваачид оролцон цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн нь эхний гурван байрт шалгарсан харваачдадаа улсын цол олгодгоороо онцлогтой.