Мэдээ

Монголын их тойром-2017

Монголын их тойром-2017

    Монгол улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион болон байгуулагдсан тойром харвааны уламжлал, ёс заншлаа сэргээх, шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уламжлалт ёс дэгийг ахмад үеэс хойч үе залуу харваачдад өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Монголын их тойром-2017” тэмцээн уламжлал ёсоор хоёр жилийн дараа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Гурвансайхан уулын Ёлын амны доод дэнжид 2017 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагджээ.

Автомашины байтай уг тойром харваанд нийслэл, орон нутгаас цэц мэргэнээ сорихоор 42 багийн 400 гаруй харваачид чуулан наадсанаас:

1.Тэргүүн байр: Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн “Хан Хэнтий” баг.

2. Дэд байр: МУҮДМ Б.Золбоо ахлагчтай Өмнөговь аймгийн баг.

3. Гутгаар байр: Аймгийн гоц мэргэн Н.Бат-Эрдэнэ ахлагчтай Дорноговь аймгийн “Чандмань-Илч” ХХК-ий тус тус шалгарчээ.

Мөн энэ үеэр Тойрмын сайхан уухайтай баг, Тойрмын сайхан үндэсний дээл хувцастай баг, Тойрмын сайхан мод хэрэглэл, майхантай баг шалгаруулахын зэрэгцээ хүрэлцэн ирсэн ахмад харваачдад хүндэтгэл үзүүлсэн байна. Шигшээ 8 багийг шалгаруулан шагнаж урамшуулсан шагналын сан 26.200.000 төгрөг хэмээн удирдамж дээр тэмдэглэсэн байв.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын шагайн харвааны холбоо, МШХХ-ны Өмнөговь аймаг дахь шагайн харвааны салбар холбоо хамтран зохион байгуулж, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцсон дэлгэр тойром болжээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл