Мэдээ

МТХ-ны Ерөнхий дүрэм

ЕРӨНХИЙ ДҮРЭМ

 НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1.       Энэхүү дүрмийг тэшүүрийн холбооны салбар холбоо байгууллага болон клубууд дагаж мөрдөнө.

1)    Холбоо өөрийн үйл ажиллагаагаа спортын арга хэмжээгээр дамжуулан зохион байгуулж болно.

2)    Холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийг холбоо удирдан зохион байгуулж явуулна.

1.2.       Холбооноос санхүүжүүлэн зохион байгуулдаг дараах тэмцээнүүд нь холбооны арга хэмжээнд албан ёсоор тооцогдоно. Үүнд:

1)    Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд

2)    Олон улсын тэмцээнүүд

3)    Цомын тэмцээнүүд

4)    Улирлын нээлтийн тэмцээн

5) Нэрэмжит тэмцээнүүд

6)    Үзүүлэх тоглолтууд

1.3.          Улсаас санхүүжүүлэн зохион байгуулдаг дараах тэмцээнүүд нь холбооны албан ёсны арга хэмжээнд тооцогдохгүй.Үүнд:

1)    Үндэсний наадмууд

2)     МБАТСпартакиадууд

1.4.   Холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээний реклам, зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулах эрх нь холбоондбайна.

1.5.   Холбооны зорилго, үйл ажиллагаатай ижил төстэй арга хэмжээг холбооны гишүүн зохион байгуулах тохиолдолд тус холбоотой албан ёсоор байгуулан зохион байгуулж болно.

 

ХОЁР. ХУВЦАСЛАЛТ СУРТАЧИЛГАА

 

        2.1.  Гүйлтийн тэшүүр ба шорт трек

 1)    Гүйлтийн тэшүүр ба шорт трекийн бүхий л уралдаан тэмцээнд оролцогч баг тамирчид багийн ахлагч дасгалжуулагч болон багийн албаны гишүүд нь нэг ижил хувцастай байх ба тэмцээн болон албан ёсны бэлтгэлийн үед өмсөнө.

2)    Хувцас нь ямар байгууллага холбоо клубээс оролцож байгаа хэн гэдгийг ойлгомжтой харагдахаар үзүүлсэн байна.

3)    Тамхи ба согтууруулах ундааг сурталчлахыг хориглоно.

4)    Тамирчид нь ивээн тэтгэгч байгууллагаа сурталчилж болох ба дараах байдлаар сурталчилгааг хийнэ. Үүнд:

-       Сурталчилгаа хийж болох нийт талбайн хэмжээ нь 595 см2-аас бага байх

-       Сурталчилгааг бүсэлхийнээс дээд хэсэгт 2 газар, бүсэлхийнээс доод хэсэгт 2 газарт бүгд 4 газар байрлуулах

-       Хоёр гарын хэсэгт сурталчилгаа хийхийг хориглоно

-       Хэрэв сурталчилгаа нь зөвхөн нэг төрлийн ижил тэмдэгт бол хэмжээ нь:

-       биеийн дээд хэсэгт 45 см2

-       малгай дээр 30 см2

-       биеийн доод хэсэгт буюу хөл дээр 200 см2 байх

5)    Хэрэв нэг хандивлагч болон үйлдвэрлэгчийн нэрийг сурталчлах бол энэхүү суртачилгааг биеийн дээд ба доод хэсэгт тус бүр нэгийг 20 см2хэмжээтэй байрлуулж болно.

6)    Гүйлтийн тэшүүрийн төрөлд улсын нэрийг нуруун дээр бичих ёстой ба үсгийн өндөр 15 см байна.

7)    Шорт трекийн төрөлд улсын нэрийг хөл дээр бичих ёстой ба үсгийн өндөр нь 5 см байна.

2.2. Уран гулгалт

1) Уран гулгалтын төрөлд 2 төрлийн сурталчилгааны тэмдэгтийг тус бүр 30 см2хэмжээтэй сурталчлахыг зөвшөөрнө.

2) Тамхи ба согтууруулах ундааг сурталчлахыг хориглоно.

3) Тэмцээний үеэр мөсөн талбай дээр ямар нэгэн сурталчилгааг байрлуулж болохгүй.

 

ГУРАВ.ТЭМЦЭЭН

3.1 МТХ-ноос дараах тэмцээнүүдийг удирдан зохион байгуулна.

1) Гүйлтийн тэшүүр

1.           Монголын Бүх Ард Түмний Спартакиад

2.           Монголын оюутны биеийн тамир спортын Их наадам

3.           Монголын хүүхдийн биеийн тамир спортын Их наадам

4.           Нийслэлийн оюутны биеийн тамир спортын Их наадам

5.           Нийслэлийн хүүхдийн биеийн тамир спортын Их наадам

6.           Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн

7.           Ойрын зайн улсын аварга шалгаруулах тэмцээн

8.           Зай тус бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн

9.           Ахмад тэшүүрчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн

10.        Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн

11.        Өсвөрийн тэшүүрчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн

12.        Багийн улсын аварга шалгаруулах тэмцээн

13.        Нийслэлийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн

14.        МТХ-ны цомын төлөө тэмцээн

15.        Өвлийн улирлын тэмцээнүүд

16.        Нэрэмжит тэмцээнүүд

17.        Олон улсын тэмцээн

2) Шорт трек

 1.         Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн

2.         Зай тус бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн

3.         Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн

4.         Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн

5.         Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн

6.         Багийн улсын аварга шалгаруулах тэмцээн

7.         Нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн

8.         МТХ-ны цомын төлөө тэмцээн

9.         Өвлийн улирлын нээлтийн тэмцээн

10.       Нэрэмжит тэмцээнүүд

11.       Олон улсын тэмцээн

3) Уран гулгалт

        1.         Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн

2.         Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн

3.         Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн

4.         Нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн

5.         МТХ-ны цомын төлөө тэмцээн

6.         Өвлийн улирлын нээлтийн тэмцээн

7.         Нэрэмжит тэмцээнүүд

8.         Олон улсын тэмцээн 

 

ДӨРӨВ.НАСНЫ АНГИЛАЛ

4.1          Насны ангиллыг тогтоох үндсэн зарчим нь 7-р сарын 01-нээс өмнө хойно төрсөн эсэхийг харгалзан баримтална.

4.2          Гүйлтийн тэшүүр, шорт трек

             а/ Насанд хүрэгчдийн тэмцээнд 7-р сарын 01-нээс өмнө төрсөн 15 нас хүрсэн буюу түүнээс дээш насны тамирчид оролцоно.

б/ Залуучуудын тэмцээнд 7-р сарын 01-нээс өмнө төрсөн 19 нас хүрсэн тамирчид оролцоно.

в/ Залуучууд өсвөр үеийн тэмцээний насны ангилал нь дараах байдлаар байна.

А            -         17-19 нас

В            -         15-16 нас

С            -         13-14 нас

D            -         11-12 нас

Е            -         9-10 нас

 4.3 Уран гулгалт

а/ Насанд хүрэгчдийн тэмцээнд 7-сарын 01-нээс өмнө төрсөн 14 нас хүрсэн буюу түүнээс дээш насны тамирчид оролцоно.

б/ Залуучуудын олон улсын тэмцээнд 7- сарын 01- нээс өмнө төрсөн 13 нас хүрсэн тамирчид оролцож болно.

в/ Залуучуудын тэмцээнд оролцох насны дээд хязгаар:

1.              Ганцаарчилсан гулгалтын төрөлд: эмэгтэй,эрэгтэй-19 нас

2.              Хос гулгалтын төрөлд:

а/ Бүжгийн төрөлд: эмэгтэй-19 нас

                             эрэгтэй-21 нас

б/ Спортын төрөлд:эмэгтэй-19 нас

                             эрэгтэй-21 нас

 

ТАВ.ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

5.1      Хугацаа

Тэмцээн хэдийд болох хугацааг уг тэмцээн эхлэх эхний өдрөөс: Гүйлт, шорт трекийн төрлөөр 4 долоо хоног, уран гулгалтын төрлөөр 2 сарын өмнө тус тус мэдээлнэ.

5.2          Мэдээллийн агуулга

Тэмцээн бүр нь дараах мэдээллийг агуулсан байх ёстой.

1.   Тэмцээн хаана болох /газар нутаг хот суурингийн нэр/

2.   Тэмцээн болох стадионы тухай мэдээлэл /хэмжээ битүү, задгай/

3.   Тэмцээний хөтөлбөр

4.   Тэмцээний заавар

5.   Тэмцээний оролцох мэдүүлэг хүлээн авах хугацаа

6.   Байр хоолны талаарх мэдээлэл: /Байршил үнэ тариф/

7.   Тээврийн хэрэгслийн тухай мэдээлэл

8.   Техникийн зөвлөлгөөн сугалаа болох газар цаг хугацаанытухай мэдээлэл

9.   Зохион байгуулагчийн харилцах хаяг: /байршил утас факсмайл хаяг/

 

ЗУРГАА.ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫН МЭДҮҮЛЭГ

 

6.1.               Тэмцээнд оролцох баг тамирчид нь холбооноос гаргасан "Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг" маягтын дагуу мэдүүлгээ гаргасан байна.

6.2.              Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэгт:

1.         Тамирчдыновог нэр

2.         Нас

3.         Хүйс

4.         Төрсөн онсар өдөр

5.         Спортынзэрэг цол

6.         Төлөөлж буй байгууллагын нэр

7.         Уралдахзай

8.         Хувийндээд амжилтууд

9.         Эрүүлмэнд

10.       Багийн ахлагчийн овог нэр

11.       Багийн дасгалжуулагчийн овог нэр

12.       Мэдүүлэг үйлдсэн огноо 

6.3.              Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг нь байгууллагын даргын гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан байна.

6.4.              Тамирчин нь ямар нэг шалтгаанаар тухайн зайд уралдахгүй бол энэ зайн гараанаас өмнө мэдэгдэнэ.

6.5.          Богинонэр хэрэглэх.

Тэмцээнд оролцогч тамирчин нь хэтэрхий урт нэртэй болбогино нэр хэрэглэж болно. Энэ тохиолдолд тамирчны овог нэрний ард хаалтан дотор богино нэрээ бичсэн байна.

 

ДОЛОО. ШАГНАЛ 

7.1          Тэмцээн зохион байгуулагч нь тэмцээнд шалгарсан баг тамирчдад дараах шагналыг олгоно.

1.Үндэсний наадмууд                                     -медаль өргөмжлөл

                                                         -мөнгөншагнал

2. МБАТСартакиадууд                                    -медаль өргөмжлөл

                                                         -мөнгөншагнал

3. Насанд хүрэгчдийн УАШТэмцээн              -медаль өргөмжлөл

              4.ЗалуучуудынУАШТэмцээн                          -медальөргөмжлөл

              5.Өсвөрүеийн УАШТэмцээн                          -медальөргөмжлөл

              6.БагийнУАШТэмцээн                                   -медальөргөмжлөл

              7.Олонулсын тэмцээнүүд                              -медальөргөмжлөл

                                                                                         -Бэлэгдурсгал

              8.Цомын тэмцээнүүд                                      -медальөргөмжлөл

              9.Нэрэмжит тэмцээнүүд                                 -медальөргөмжлөл

             10.Өвлийн улирлын нээлт тэмцээн                -Өргөмжлөл

 

7.2 Үндэсний наадмууд болон МБАТСпартакиадын шагналыгулсаас олгоно.

7.3 Хэрэв холбоо нь тухайн жилд Шилдэг холбоогоор шалгарвал насанд хүрэгчдийн УАШТэмцээн нь мөнгөн шагналтай байна.

7.4 Цомын болон нэрэмжит тэмцээнүүд нь ивээн тэтгэгчээс хамаарч мөнгөн шагналтай байж болно.

 

НАЙМ. ШҮҮГЧ 

8.1          Техникийн хорооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн нь тэмцээнийг зохион байгуулжявуулна.

8.2          Хөдөөорон нутагт зохион байгуулагдах тэмцээнд орон нутгийн шүүгчдийн ажиллуулж болно.

ЕС.ЭСЭРГҮҮЦЭЛТҮҮНИЙ ШИЙДВЭР 

9.1          Аливаа төрлийн эсэргүүцлийг заавал бичгийн хэлбэрээр гаргана.

9.2        Аливаа төрлийн эсэргүүцлийг зөвхөн багийн ахлагч эсвэл дасгалжуулагч гаргана.

9.3 Тэмцээнд оролцогчийн харьяалал насны ангилалтай холбоотой эсэргүүцлийг анхны гарааэхлэхээс 2 цагийн өмнө гаргана. Ерөнхий шүүгч уг асуудлыг шалгаж анхны гараа эхлэхээс өмнө асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв тухайн тамирчны настай холбоотой зөрчил нь тэмцээн дууссаны дараа илэрвэл тухайн тамирчны амжилтыг үгүйсгэн шагналыг буцаан хураан авч дараагийн байр эзэлсэн тамирчинд олгоно.

9.4      Тамирчны уралдааны дүрмийн зөрчилтэй холбоотой эсэргүүцлийг тухайн гараа дуусмагцтэмцээний Ерөнхий шүүгчид гаргана. Ерөнхий шүүгч уг асуудлыг тэмцээн дуусахаас өмнө эсвэл шагнал гардуулахаас өмнө шийдвэрлэнэ.

9.5 Шүүгчийн алдаа болон түүний шийдвэртэй холбоотой эсэргүүцлийг тэмцээн дуусмагц 30 минутын дотор гаргаж тэмцээнийг зохион байгуулах хороо холбооны тэргүүлэгч гишүүн ерөнхий нарийн бичгийн дарга эсвэл техникийн хороон даргад өгнө. Эсэргүүцлийг хүлээн авсан хүн нь уг асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

9.6   Уралдаанд тамирчны үзүүлсэн амжилттай холбоотой эсэргүүцлийг хүлээж авахгүй харин тамирчны амжилтын оноотой холбоотой эсэргүүцлийг хүлээн авна. Уг эсэргүүцлийг тэмцээний нарийн бичиг шүүгч нягталж шийдвэрлүүлнэ.

9.7 Тэмцээн уралдааны дүрэмтэй холбоогүй эсэргүүцлийг ерөнхий шүүгч хүлээж авахгүй.

9.8 Хэрэвтэмцээний үеэр видео бичлэг хийгдэж байвал уралдаантай холбоотой эсэргүүцлийгерөнхий шүүгч давтан бичлэгийг үзэж шийдвэрлэх ба энэ тохиолдолд шүүгчийн шийдвэр эцсийнх байна.

9.9 Шүүгчид дасгалжуулагчид тамирчдын ёс зүйтэй холбоотой эсэргүүцлийг тэмцээн дуусмагц 30минутын дотор гаргаж Зохион Байгуулах хорооны тэргүүлэгч гишүүн ерөнхий нарийн бичгийн дарга эсвэл техникийн хороон даргад өгнө. Эсэргүүцлийг хүлээн авсан хүннь уг асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

 

АРАВ.ТЭМЦЭЭНИЙПРОТОКОЛ 

10.1          Аливаатэмцээний протоколыг тэмцээн дуусмагц 3 хоногийн дотор бэлэн болгож тэмцээнд оролцсон бүх байгууллагад хүргүүлнэ.

10.2          Тэмцээний протоколд дараах зүйлүүд тусгагдана.Үүнд:

1.   Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн

2.   Шүүгчдийн бүрэлдэхүүн

3.   Тэмцээний хөтөлбөр

4.   Оролцогч байгууллагын бүрэлдэхүүн:

                                                                Байгууллагыннэр

                                                                Багийн ахлагчийн нэр

                                                                Дасгалжуулагчийн нэр

                                                                Тамирчдыновог нэр

                                                                Тамирчдынхүйс нас төрсөн огноо

                                                                Тамирчдын хувийн дээд амжилт

5.  Тэмцээний тухай зайн амжилт:

                                                             Уралдсан зайн хэмжээ

                                                             Энэ зай явагдсан он сар өдөр

                                                              Насны ангилал

                                                               Хүйс

                                                               Улсын болон тухайн талбайн дээд амжилтын мэдээлэл

                                                               Тамирчны овог нэр

                                                               Төлөөлж буй байгууллагын нэр

                                                                Гарааны дугаар

                                                                Гараанаас ямар замаар уралдсан тэмдэглэл

                                                                Үзүүлсэн амжилт

                                                                 Амжилтын оноо

                                                                Эзэлсэн байр

                                                                Үзүүлсэн амжилтын график

6.  Тухайн зайн уралдаан явагдсан өдрийн цаг агаарын мэдээлэл

7.  Эмэгтэй эрэгтэй тамирчдын нийлбэр амжилт оноо байр

8.  Байгууллагын нийлбэр амжилт оноо байр

9.  Хэрвээ тамирчин нь ямар нэгэн рекорд амжилт үзүүлсэн бол дараах байдлаар тэмдэглэж протоколд тусгаж үзүүлнэ.

ОР-Олипийн рекорд

ДР-Дэлхийн рекорд

ТР-Тивийн рекорд

УР-Улсын рекорд

ЗӨР-Залуучууд ба Өсвөр үеийн рекорд

ХР-Хувийн дээд амжилт

ТР-Талбайн дээд амжилт

10.   Уралдааны явцад тамирчинд тохиолдсон зүйлийг дараах байдлаар протоколд тэмдэглэнэ.

ГИ-Гараанд ирээгүй

БО-Урандааны явцад унасан

Ух-Уралдаанаас хасагдсан

11.   Тэмцээний протоколд тэмцээний ерөнхий шүүгч болон ахлах цагчин шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл