Мэдээ

Гүйлтийн тэшүүр, Long track speed skating

Гүйлтийн тэшүүрийн тухай

        Археологийн судалгаанаас үзэхэд Европ тивийн хойд орнуудад дээр үеэс тэшүүрээр гулгаж байжээ. Хамгийн эртний тэшүүр МЭӨ 1800-аад онд Скандинавын хойгоос олдсон ба малын ясыг нүхэлж гуталдаа уяаад таягаар таягдаж, мөсөн дээгүүр ийнхүү гулгадаг байжээ [1,2].  

1772 оноос гүйлтийн тэшүүр болон уран гулгалт болж хоёр салсан. Гүйлтийн тэшүүрийн хувьд илүү хурдан болж тээврийн хэрэгсэл болж салсан ба ир нь илүү урт, нимгэн болсон. Энэ нь биеийн жинг мөсний гадаргууд жигд тарааж, мөсөнд гүн шигдэхээс сэргийлж өгдөг болсон байна. 1860-аад оны дундуур тэр үеийн Америкийн алдарт уран гулгагч, орчин үеийн уран гулгалтыг үндэслэгчдийн  нэг Дж. Хейнс гуталдаа хаддаг тэшүүр анх санаачлан хийсэн байна. 1880-аад онд Норвегийн тэшүүрчин А.Паульсен, К.Вернер нар бидний <<Норвеги>> гэдэг одоогийн хөндий голтой тэшүүрийг анх санаачлан хийсэн байна. Энэхүү тэшүүр нь 1997 он хүртэл төдийлөн өөрчлөгдөөгүй байсаар 1997 онд <<Clap-skate>> буюу салдаг тэшүүр гарч одоо бүх тэшүүрчид энэ тэшүүрээр уралдаж байна. 










Гүйлтийн тэшүүр нь өвлийн олимпийн наадмын үндсэн төрөл бөгөөд Хамгийн анхны олимпийн наадам болох 1924 оны Шамонигийн олимпийн наадамд таван зайд зохион байгуулагдаж байсан. 

 

        Гүйлтийн тэшүүрийн төрөл нь 400м-ийн мөсөн гулгуурын талбайд "их" болон "бага" гэсэн 2 замаар ганцаарчилсан 100м, 500м, 1000м, 1500м, 3000м, 5000м, 10000м-ийн зайд, багийн уралдаан, бөөн гараатай уралдаан зэрэг төрлүүдтэй. 


Ганцаарчилсан уралдаанд, нэг гараанд хоёр тамирчин уралдах ба "их" болон "бага" замаар гарч уралддаг ба тойрог бүрт "их" замаар яваа тамирчид "бага" зам руу, "бага" замаар яваа тамирчид "их" зам руу, замаа солидгоороо онцлог.

Тэшүүрийн спортын ганцаарчилсан төрлүүд

ЗайТойрог
500м1 1/4тойрог (100+400)                   ОЙРЫН ЗАЙ
1000м2 1/2 тойрог (100+400+400)         ОЙРЫН ЗАЙ
1500м3 3/4 тойрог (300 + 3x400)            ДУНДЫН ЗАЙ
3000м7 1/2 тойрог (200 + 7x400)             ДУНДЫН ЗАЙ
5000м12 1/2 тойрог (200 + 12x400)        ХОЛЫН ЗАЙ
10000м25 тойрог (25x400)                           ХОЛЫН ЗАЙ


Мөн багийн уралдаан байдаг ба дотроо ойрын зайн багийн уралдаан болон 




        

1. Р.Энхбат. 2004. Монголын тэшүүрийн спортын үүсэл хөгжлийн түүх. 5

2. The History of Ice skates. (n.d.). https://www.sciencefriday.com/articles/history-ice-skates/



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.