Төрөл | Тамирчин |
Хүйс | Эрэгтэй |
Төрсөн өдөр | 1974-05-02 |
Улс | Монгол |
State Province | Хэнтий |
Спорт | Буудлага |
Цол, зэрэг | Олон улсын хэмжээний мастер |
Сошиал |
Цэдэвдоржийн Мөнх-Эрдэнэ нь 1974 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
1976 онд эцэг эхийн хамт Улаанбаатар хотноо шилжин ирснээс хойш одоог хүртэл Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. 1977-1980 оны хооронд цэцэрлэгт хүмүүжиж, 1980 онд Нийслэлийн 40-р дунд сургуульд элсэн орж 1991 онд дүүргэсэн.
Буудлагын спортоор 1988 оны 11-р сараас эхлэн хичээллэж одоог хүртэл гаргасан амжилтуудыг дурьдвал:
- 1989 онд ЗУАШТ-нд 6-р байр эзлэж, Буудлага спортын II зэрэг
- 1989 – 1994 оны хооронд болсон дотоодын тэмцээнүүдэд залуучуудын төрөлд шагналт байранд олон удаа шалгарсан.
- 1992 онд Улаанбаатар хотод болсон ОУ-ын тэмцээнд БКБ-9 дасгалд буудлага спортын I зэрэг биелүүлсэн.
- 1994 оны УБ хотын аварга шалгаруулах тэмцээнд Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, мөн оны улсын аварга шалгаруулах тэмцээнд БКБ-9 дасгалд түрүүлж алтан медаль, мөн онд УБ хотод болсон ОУ-ын тэмцээнд БКБ-6 дасгалд түрүүлсэн.
- 1995 онд УБ хотын аваргын болон улсын аварга шалгаруулах тэмцээн, нэрэмжит тэмцээнүүдэд түрүүлж, ХБ-6 дасгалд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
- 1996 онд Өвөрмонголын Хөххотод болсон тэмцээнд хоёр төрөлд тэргүүн байр эзэлсэн. Мөн оны УАШТ-нд алт, мөнгөн медаль авсан. Улан-Үд хотноо Буриад УАШТ-нд түрүүлж 2 алтан медаль авсан. Улаанбаатар-96 ОУ-ын тэмцээнд гурван төрөлд тэргүүн байр эзлэж, улсын дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоосон.
- 1997 онд УБ хотын аварга болсон. (УАШТ зохиогдоогүй өнжсөн) Мөн УБ-1997 олон улсын тэмцээнд түрүүлсэн.
- 1998 онд УБ хотын аварга болсон. УАШТ-нд гурван төрөлд алтан медаль авсан. ХБНГУ-ын Мюнхен хотод болсон дэлхийн цомын тэмцээнд ХБ-6 төрөлд 590 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэсэн. Мөн Барселона-98 ДАШТ, Банкок-98 Азийн наадамд амжилттай оролцсон.
- 1999 онд МБАТ-ний 10-р спартакиадад хоёр алтан медаль авсан. “Улаанбаатар-99” олон улсын тэмцээнд түрүүлсэн.
- 2000 онд “Сидней-2000 бидний найдвар” тэмцээнд 2 төрөлд түрүүлж, 2-р сард Малайзын Ланкави хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 8 тамирчны шигшээ буудлагад 3-р байраар шалгарч, шагналт 5-р байрыг эзлэсэн. Мөн оны 6-р сард Мюнхен хотод дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, УБ хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, УАШТ-нд хоёр алтан медаль авсны БКБ-9 төрөлд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
- 2001 онд УБ хотын аварга болон УАШТ-нд түрүүлсэн.
- 2002 онд УАШТ-нд мөнгөн медаль авсан. Милан хотноо болсон дэлхийн цомын тэмцээн, Пусан-2002 азийн наадамд амжилттай оролцсон.
- 2003 онд МБСХолбооны цомын тэмцээнд улсын дээд амжилтыг дахин шинэчлэн тогтоосон. Мюнхен хотод, БНСУ-ын Чанвон хотуудад дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон. УБ хот, УАШТ-нд түрүүлж, 2алт 1мөнгөн медаль авсан. Нөхдийн хамт спорт сургалтын “Снайпер” клубыг байгуулж үйл ажиллагааг эхлэсэн.
- 2004 онд МБАТ-ний 11-р их наадамд 3 төрөлд оролцож 3 алтан медаль хүртсэн. ХБНГУ-ын “Вальтер” фирм гэрээ байгуулж, буу хэрэгслээр хангах болсон.
- 2005 онд Чанвон, Мюнхен, Милан хотуудад болсон дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцсон. УАШТ-нд түрүүлсэн. Макао-2005 зүүн Азийн наадамд шилдэг 6-байранд шалгарсан.
- 2006 онд Мюнхен дэлхийн цом, Загреб-2006 ДАШТ, Доха-2006 Азийн наадамд амжилттай оролцсон.
- 2007 онд Мюнхен дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон. УАШТ-нд алт мөнгөн медаль авсан.
- 2008 онд Нанжин хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 592 оноогоор шилдэг 8-д шалгарсан. Мөн “Снайпер” клубын шавь нар нь залуучуудын төрөлд багаар мөнгөн медаль хүртсэн. Бээжин хотод дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон. Улан-Үд хотноо Буриад УАШТ-нд түрүүлсэн. МБАТ-ний 12-р спартакиадад мөнгө, хүрэл медаль хүртсэн.
- 2009 онд УАШТ-нд түрүүлсэн. Бээжин дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон. ОХУ-ын Красноярск, Иркутск мужийн аварга шалгаруулах тэмцээнүүд баг тамирчдаараа маш амжилттай оролцож, 16 алтан медаль хүртсний дотор өөрөө 3 алтан медаль авсан. Катар улсын Доха хотод болсон Азийн аваргын тэмцээнд шигшээ шилдэг 8-д шалгарсан.
- 2010 онд Бээжин хотод Дэлхийн цомын тэмцээнд, Инсбрук хотод ОУ-ын тэмцээн, Мюнхен-2010 ДАШТ, Гуанжоу-2010 Азийн наадамд амжилттай оролцсон. ОХУ-ын Красноярск, Иркутск мужийн АШТ-нд мөн алтан медаль авсан, баг тамирчдыг ахлаж амжилттай оролцуулж олон багц медалиудыг хүртсэн.
- 2011 онд Мюнхен Ден Хааг, Инсбрук, Чанвон, Пилзень, Ханновер, хотуудад болсон дэлхийн цом, ОУ-ын тэмцээнүүдэд амжилттай оролцож шилдэг 8-д шалгарч, Мюнхен Дэлхийн цомын тэмцээнд 597 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
-2012 онд Катар улсын Доха хотод болсон Азийн АШТ-нд БКБ-6 төрөлд шилдэг 8-тамирчны шигшээ буудлагад шалгарч 7-р байр эзэлснээр Олимпийн эрх авч, багаар хүрэл медаль хүртсэн. МБАТ-ний 13-р Их Наадамд амжилттай оролцож алт, хүрэл, медалийг авсан. ОХУ-ын Красноярск, Иркутск мужийн АШТ-нд мөн алтан медаль авсан, баг тамирчдыг ахлаж амжилттай оролцуулж олон багц медалиудыг хүртсэн. Мөн Томск муж, Буриад УАШТ-ээс алтан медаль хүртсэн. БНХАУ-ын Нанчан хотод болсон Азийн АШТ-нд ХБ-6 төрөлд шигшээ 8-аас 4-р байрт шалгарсан.
- 2013 онд УАШТ-нд алт мөнгөн медаль авсан. Биатлоны спортын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхлэсэн
- 2014 онд Форт Бенин (АНУ) , Мюнхен, Бээжин хотуудад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон. УАШТ-нд алт мөнгөн медаль хүртсэн. Мастеруудын азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр алтан медаль авсан.
- 2015 онд Иркутск муж, Буриад улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож түрүүлсэн. Орхон аймгийн Эрдэнэт хотод буудлага спортын ахлах дасгалжуулагчаар 2 жил ажилласан. УАШТ-нд хоёр мөнгөн медаль авсан.
- 2016 онд МБАТ-ний 14-р Их наадамд амжилттай оролцож, хоёр алт, нэг хүрэл медаль авсан.
- 2017 УАШТ-нд хоёр хүрэл медаль авсан.
- 2018 УАШТ-нд нэг мөнгө, хоёр хүрэл медаль
- 2019 УАШТ-нд хоёр хүрэл медаль авсан. ХБНГУ-ын Зүль хотод болсон мастеруудын ДАШТ-нд түрүүлж, Мастеруудын дэлхийн аварга болсон.
Энэ хугацаанд өөрийн гаргасан спортын амжилтаас гадна, буудлага спортын хөгжилт, залуу үеийн төлөө хийсэн ажил чамгүй их байгаа. Спорт сургалтын “Снайпер” клубийг байгуулж ажилласан цагаас, ОХУ-ын муж хотуудтай найрамдалт хамтын ажиллагаа, ХБНГУ, Австрийн клубүүд, холбоотой хамтран ажилласан. Финляндын “Lapua”, Чехийн “JSB”, Пакистаны “Star World”, БНСУ-ын “Marksman house”, “Vega”, Энэтхэгийн “Capapie”, БНХАУ-ын “De Ling”, “Chian Yuan”, ХБНГУ-ын “Walther”, H&N, “Ruag” зэрэг компаниудтай харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцсон байна.
Тэргүүлэн ажиллаж байсан “Снайпер” клубын тамирчдаас ОУХМ цолтон 10 гаруй, спортын мастер 20 гаруй, зэрэгтэй тамирчид 30 гаруй байдгаас, улсын шигшээ баг, тив олон улсын медальтнууд олноор төрөн гарч, Монголын буудлага спортын шинэ нэгэн үеийг үүсэн бий болох нөхцөл бүрдсэн.
Хариуцаж ажилласан Орхон аймгийн тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнд тус бүр багаараа хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн. Хувийн дүнгээр улсын чанартай тэмцээнээс анхлан медаль хүртэж, Тамирчин Т.Золжаргал Азийн АШТ-с мөнгөн медаль хүртсэн байна. Дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаанд Эрдэнэт хотоос спортын мастер 10 гаруй, зэрэгтэй тамирчид 10 гаруй төрсөн.
Мөн биатлоны спортын дахин шинээр бий болсон багийг мэргэжлийн хэмжээнд бүрэлдэн тогтоход мэргэжлийн туслалцааг 4-5 жил үзүүлсэн нь шинэ түвшинд гаргасан.
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Тэмцээн | Төрөл | Огноо | Баг | Спорт | Ангилал |
---|---|---|---|---|---|
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /УВС АЙМАГ/ | Default | 2022-03-09 | Увс аймгийн буудлага баг | Буудлага | Буудлага / Эрэгтэй Буудлага / 10 метрийн хийн урт буу Буудлага / 10 метрийн хийн урт буу Буудлага / 50 метрийн урт буу 3 байрлалд Буудлага / 50 метрийн урт буу 3 байрлалд |
Монголын бүх ард түмний спортын XV наадам бүсийн тэмцээн | Default | 2022-05-06 | Увс /буудлага/ | Бокс | |
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /ШИГШЭЭ ШАТ/ | Default | 2022-09-05 | Увс аймгийн Буудлагын холимог баг /10м хийн урт буу/ | Буудлага | Буудлага / Эрэгтэй Буудлага / 10 метрийн хийн урт буу Буудлага / 10 метрийн хийн урт буу Буудлага / Холимог баг Буудлага / 50 метрийн урт буу 3 байрлалд Буудлага / 50 метрийн урт буу 3 байрлалд |