Батхуяг Мөнгөнтуул

Батхуяг Мөнгөнтуул

Шатар

Танилцуулга

Төрөл Тамирчин
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1987-10-09
Спорт Шатар
Цол, зэрэг Эмэгтэй их мастер
Сошиал

Б.Мөнгөнтуул нь Монголын анхны эмэгтэй Их мастер бөгөөд 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-ын Нийгмийн Их Сургуулийг 2010 онд нийгмийн сурган, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.

 

Өсвөрийн шатарчдын улсын 6 удаагийн аварга, 1997, 1998 оны цомын тэмцээний хоёр удаагийн аварга, 1997, 1999 оны Ази номхон далайн орнуудын өсвөрийн шатарчдын фестивалийн хошой мөнгөн медальтай. 2000, 2002 оны насанд хүрэгчдийн улсын аваргын хошой мөнгөн медальтай. 2004 оны Монголын Бүх ард түмний 11-р спартакиадын аварга. 12 насандаа Монгол Улсын спортын мастер болсон нь хамгийн бага залуудаа уг цолыг хүртсэн амжилт болсон.

 

Мөнгөнтуул нь 13 насандаа Олон улсын мастер, 15 насандаа шатрын Их мастер цолыг хүртсэн. Тэрээр одоо эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолтой.

2010 онд Швейцарын Цюрих хотноо зохиогдсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн. Мөн 2008 онд ОХУ-ын Новокузнецкт зохиогдсон оюутны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальтай.

 

2001 онд Испанид болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2005 онд Францад болсон мөн тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж, шатрын спортоор дэлхийн дэвжээнээс анхны медалиудыг эх орондоо авчирсан. Мөн 2006 онд Армени улсад болсон 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд 1-4-р байрыг хувааж эзэлсэн.

 

20 хүртэлх насны дэлхийн шилдэг охидын чансааны жагсаалтад 2002 оноос эхлэн тасралтгүй 8 жил бичигдсэн. Одоо чансаагаараа эмэгтэй шатарчдын жагсаалтад 32 дугаарт бичигдэж байгаа дэлхийн шилдэг шатарчдын нэг юм.

 

Шатрын эх орон гэж зүй ёсоор үнэлэгддэг ОХУ-д суралцаж байхдаа олон сайхан амжилтыг гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөж байлаа. 2003, 2009 онуудад ОХУ-ын эмэгтэйчүүдийн хурдан болон блиц тоглолтын аварга болсноор Орос Улсын аварга хэмээх эрхэм цолыг хоёр удаа хүртсэн.

 

2000, 2001 онд Москва хотын болон ОХУ-ын эмэгтэйчүүдийн хурдан тоглолтын аварга шалгаруулах тэмцээнд тус тус 2-р байр, 2005 онд Москва хотын дэд аварга, 2007 онд ОХУ-ын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2010, 2011 оны ОХУ-ын багийн аваргын хошой мөнгөн медальтай бөгөөд 2011 онд  хувийн дүнгээрээ ширээндээ түрүүлсэн.

 

2003, 2007 оны  Ази тивийн бүсийн аваргын хошой мөнгөн медальтай. 2009 онд Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медалиар энгэрээ мялаасан.

 

2008, 2010 онуудад насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас анхлан оролцож амжилттай тоглосон.

 

2009-2010 онд явагдсан дэлхийн шилдэг 18 шатарчин оролцсон Гран При цуврал тэмцээнд амжилттай тоглон Хятадын Нанжинд 8-р байр, Оросын Нальчикт 6-р байрыг тус тус эзэлсэн бөгөөд Улаанбаатар хотноо зохиогдсон Гран При тэмцээнд дэлхийн эмэгтэй шатарчдын чансааг тэргүүлэгч Энэтхэгийн шатарчин их мастер Конеру Хампиг хожсон түүний өрөг 2010 оны 8 дугаар сард дэлхийд тоглогдсон гучин мянга гаруй өрөг дотроос шилдэг өргийн 5-р байрт шалгарч байв.

 

 Дэлхийн шатрын олимпид долоон удаа амжилттай тоглож, 2008 оны Дрездены олимпид 1-р ширээн дээр 114 шатарчнаас 7-р байр, 2012 оны Станбулын олимпид мөн 1-р ширээн дээр 130 шатарчнаас шагналт 4-р байр эзэлсэн.

 

2011 онд “Moscow open-2011” олон улсын тэмцээн, Хятадын Шеньжин хотод зохиогдсон дэлхийн оюутан залуучуудын Универсад “Шеньжин-2011” тэмцээнүүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн.

 

2012 оны Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнээс хувийн дүнгээр ширээндээ хүрэл медаль, блиц тэмцээнд түрүүлж алтан медаль тус тус хүртсэн ба энэ оны 9 дүгээр сард Туркын Анкарад болсон дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчдын  Гран При тэмцээнд амжилттай тоглож 6-р байр эзэлсэн.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 32-р тэмцээн Default 2021-11-17 СБД Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 34-р тэмцээн Default 2021-11-17 Монгол газар Шатар
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ Default 2022-03-09 Баянзүрх Шатар эмэгтэй / Баянзүрх дүүрэг-Алдар баг / Шатар Шатар / Эмэгтэй
Монголын бүх ард түмний спортын XV наадам бүсийн тэмцээн Default 2022-05-06 Баянзүрх Шатар эмэгтэй / Баянзүрх дүүрэг-Алдар баг / Шатар
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /ШИГШЭЭ ШАТ/ Default 2022-09-05 Баянзүрх Шатар эмэгтэй / Баянзүрх дүүрэг-Алдар баг / Шатар Шатар / Эмэгтэй
Хуваалцах: