Баянмөнх Анхчимэг

Баянмөнх Анхчимэг

Шатар

Танилцуулга

Төрөл Тамирчин
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр
Спорт Шатар
Цол, зэрэг Эмэгтэй олон улсын мастер
Сошиал

Баянмөнх овогтой Анхчимэг нь 1983 оны 01 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн. Эмэгтэй,  28 настай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

1990-1999 онд нийслэлийн 47-р сургууль, 1999-2003 онд МУИС-н ОУХС-г гадаад албаны ажилтан мэргэжлээр суралцаж төгссөн. 2003-2004 онд ХБНГУ-д хэлний бэлтгэл, 2005-2013 онд Мобиком компанид ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад, одоо хувиараа бизнес эрхэлж байна. Герман хэлтэй.

Б.Анхчимэг нь бага наснаасаа шатрын спортоор хичээллэж Өсвөрийн шатарчдын УАШТ-ээс 5 алт, 4 мөнгө, “Азийн хүүхдүүд” олон улсын тэмцээний 3-р байр, Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Оюутны ДАШТ-ээс 3 хүрэл медаль, Бүх ард түмний спартикиадын аварга, Оюутны Улсын Аварга, ОХУ-д болсон эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнд 3-р байр тус тус эзэлж байв.

          Түүний анхны багш спортын мастер П.Бүжинлхам бөгөөд 1998 оноос ФМ Ж. Лхагваад шавь орж хамтран ажиллаж байгаа.

Амжилтын товчоон:

- өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 5 алт, 4 мөнгөн медальтай.

 - 1994 оны “Цодгор хүү” тэмцээний аварга,

- 1996 оны Азийн хүүхдүүдийн анхдугаар тэмцээний алтан медальтай,

- Эрхүү хотын сурагчдын тэмцээний аварга,

- 1997 онд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо зохиогдсон Ази- Номхон далайн орнуудын тэмцээний аварга,

-1998 онд Москва хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын олон улсын тэмцээний хүрэл медальтай,

- өсвөрийн ДАШТ-д 4 удаа 1993, 1994, 1997, 1998 онуудад оролцсон,

- 1997-1998 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч оролцсон 80 гаруй хүүхдээс 10-р байрт шалгарсан,

- 1994 онд Хүүхдийн ордны “авъяас” алтан медаль, 1995 онд нийслэлийн тэргүүний сурагч,

-1998 онд “New worid”-ын оны шилдэг сурагч, мөн улсын шилдэг хүүхдээр шалгарсан,

- Оюутны УАШТ-ний алт, мөнгөн медальтай,

- 2000 онд Болгар улсад зохиогдсон Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль хүртсэн,

- 2002 онд Монгол улсад явагдсан ОДАШТ-ний хувийн болон багийн дүнгээр хошой хүрэл медаль,                       

-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 18 удаа (эрэгтэйд 1 удаа) оролцож таван удаа түрүүлсэн,                                                        

- 2004 оны түргэн тоглолтын улсын аварга,

- Дэлхийн шатрын олимпиадад 2000 онд 3-р, 2002 онд 1-р, 2004 онд 4-р ширээнд тус тус тоглосон.

Азийн бүсийн аваргын тэмцээнд 3 удаа  /1999, 2001, 2003/  шалгаран оролцсон

2005 онд ОХУ-ын Новокузнецк хотноо болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

2002 онд Монгол улсын оны шилдэг тамирчнаар шалгарч “Бөртэ чоно” цомын эзэн болсон.

1997 онд дэд мастер, 1998 онд спортын мастер, 1999 онд Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний дүнгээр олон улсын шатрын Холбооны мастер, 2005 онд олон улсын тэмцээний дүнгээр олон улсын мастер болсон.

 

2014 онд Норвеги улсын Тромсо хотноо болсон Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож, багаараа “В” категорит алтан медаль хүртсэн. Энэхүү амжилтад түүний хувийн амжилт ихээхэн нөлөө үзүүлсэн билээ.

Б.Анхчимэг нь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол медальт байрт шалгарч, өндөр амжилт үзүүлж байгаа бөгөөд 2015 онд улсын аварга хэмээх эрхэм цолыг 5 дахь удаагаа хүртсэн бахдам амжилт гаргаад байна.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 31-р тэмцээн Default 2021-11-17 47-р сургууль Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 33-р тэмцээн Default 2021-11-17 Морины нүүдэл Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 34-р тэмцээн Default 2021-11-17 МУИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 35-р тэмцээн Default 2021-11-17 МУИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 37-р тэмцээн Default 2021-11-17 Мобиком Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 38-р тэмцээн Default 2021-11-17 Мобиком Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 40-р тэмцээн Default 2021-11-17 УБ Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 41-р тэмцээн Default 2021-11-17 Мобиком Шатар
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /БАГАНУУР ДҮҮРЭГ/ Default 2022-09-01 Багануур дүүргийн Шатрын баг Шатар Шатар / Эмэгтэй
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /ШИГШЭЭ ШАТ/ Default 2022-09-05 Багануур дүүргийн Шатрын баг Шатар Шатар / Эмэгтэй
Хуваалцах: