Мэдээ

Төвийн бүсийн волейболын тэмцээний медальтнууд тодорлоо


Биеийн тамир, спортын хууль, Засгийн газрын 2021 оны 288 дугаар тогтоолын дагуу Монголын бүх ард түмний спортын ХV наадмын Төвийн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт боллоо. Тэмцээнд Өмнөговь аймгийн “Шанх Транс” баг, Дархан-Уул, Дундговь, Төв аймгийн баг тамирчид хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн байна. Өмнөговь аймгийн эрэгтэй волейболын спортын мастер Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай, волейболын спортын мастер Б.Батсуурь ахлагчтай баг, эмэгтэй волейболын спортын мастер Б.Ганболд дасгалжуулагчтай, Э.Аззаяа ахлагчтай “Говь Авто мед“ багууд Монголын бүх ард түмний спортын ХV наадмын Улаанбаатар хотод зургадугаар сард зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох “БАТЛАМЖ”–аа гардан авлаа. Эрэгтэй баг тамирчид:

1-р байр: Өмнөговь аймгийн “Шанх Транс” баг


2-р байр: Төв аймгийн баг


3-р байр: Дундговь аймгийн баг


Эмэгтэй баг тамирчид:


1-р байр: Өмнөговь аймаг "Говь Авто мед“ баг


2-р байр: Дархан-Уул аймгийн баг


3-р байр: Дундговь аймгийн баг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл