Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын дифлимпийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн “Оч” төвд болж байна.

Тэмцээнд найман аймаг, долоон дүүргийн 34 (эрэгтэй 14, эмэгтэй 20) тамирчин ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн өндөр цол зэрэгтэй нь спортын дэд мастер Б.Түвшинжаргал юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Д.Түвшинжаргал ажиллаж байгаа бол спортын нэгдүгээр зэрэгтэй гурван тамирчин бүртгүүлжээ. Маргааш тус тэмцээний медальтнууд тодрох бөгөөд тэмцээнийг үзэж сонирхохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл