Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадам

Монголын бүх ард түмний спортын XV наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн “Монгени” цогцолбор сургуульд энэ сарын 10-13-нд болж байна. Тэмцээнд 26 багийн эрэгтэйчүүдийн ангилалд 27, эмэгтэйчүүдэд 26 тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнд Олон улсын их мастер цолтой тав, Дэлхийн даамын холбооны мастер цолтой найм, дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой хоёр тамирчин бүртгүүлжээ. Баг тамирчид швейцарь системээр 7 өрөг тоглох бөгөөд нийт тамирчдын 30 хувь нь Олон улсын хэмжээний мастер цолтой байгаа нь тэмцээний чансааг илтгэж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл