Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөх

Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74, эмэгтэйчүүдийн 50, 57 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө. Медалийн төлөөх барилдааныг орой 19:00 цагаас "MNB Sport" сувгаар шууд дамжуулна.
Шигшээд шалгарсан бөхчүүд:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ (Увс аймаг) - Б.Төгс (Булган аймаг)
74 кг: Г.Ханбүргэд (Баянзүрх дүүрэг) - З.Сумъяабазар (Орхон аймаг)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг (Хэнтий аймаг) - М.Мөнхгэрэл (Сонгинохайрхан дүүрэг)
57 кг: Х.Болортуяа (Орхон аймаг) - Э.Сумъяа (Архангай аймаг)
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл