Мэдээ

Аэробик гимнастик: Хэнтий аймаг тэргүүлэв

Монголын бүх ард түмний спортын XV наадмын аэробик, гимнастикийн шигшээ тэмцээн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спортын ордонд болж байна. Энэ удаагийн тэмцээнд таван багийн нийт 49 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн болон холимог хосын төрөлд өрсөлдлөө.
Тэмцээний холимог хосын төрөлд Хэнтий аймгийн А.Гантөгс, Б.Номин нар алтан медаль хүртсэн бол Сүхбаатар аймгийн Б.Хонгорзул, Б.Хаштайж, Чингэлтэй дүүргийн Ө.Ёлка, Б.Ариунзул нар мөнгө хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Хэнтий аймгийн Б.Номин, Хөвсгөл аймгийн Б.Оргилдболд нар алтан аваргалав.
Багийн төрөлд Сүхбаатар аймаг тэргүүлж, Чингэлтэй дүүрэг, Хэнтий аймгийн баг удаалсан бол уг тэмцээний нийлбэр дүнгээр Хэнтий аймаг тэргүүн байр эзэлж, Сүхбаатар аймаг, Хөвсгөл аймаг удааллаа. Тэмцээний нээлтийн ёслол болон шагнал гардуулах арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга оролцов.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл