Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын сагсан бөмбөг

Монголын бүх ард түмний спортын XV наадмын сагсан бөмбөгийн 5х5 төрлийн тэмцээн Спортын төв ордон болон ШУТИС-ийн зааланд энэ сарын 10-17-ны өдрүүдэд зохиогдон шилдгээ шалгаруулах юм. Тэмцээнд эрэгтэй эмэгтэй ангилалд тус тус 16 баг хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр баг тамирчид хэсгийн эхний тоглолтуудаа хийж дараах үр дүнг үзүүлсэн байна: (эрэгтэй тоглолт)
Баянгол дүүрэг 108:96 Баянхонгор
Ховд 82:84 Дархан
Өвөрхангай 113:111 Дорнод
Төв 76:81 Налайх
Сүхбаатар аймаг 104:87 Өмнөговь
Завхан 70:83 Орхон
Эмэгтэй тоглолт
Хөвсгөл 50:58 Орхон
Багануур 96:52 Увс
Баянгол дүүрэг 71:32 Ховд
Сүхбаатар дүүрэг 88:73 Сэлэнгэ
Энэ өдрийн хамгийн их оноог Сүхбаатар аймгийн тоглогч З. Энхтөр 43 оноо, 5 с.б.а, 6 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин эмэгтэй тоглогчоос Сүхбаатар дүүргийн тамирчин Б. Алтмаа 30оноо, 9с.б.а, 5о.д мөн алсын зайн шидэлтийг зургаан удаа оновчтой болгож тоглогчдыг тэргүүлсэн байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл