Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуй

Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуйн багийн 50 км-ын зайн уралдаан өчигдөр Хүй долоо худагт болж, 10 багийн 40 дугуйчин хурд сорив. Тэмцээнд Баянзүрх дүүргийн баг түрүүлсэн бөгөөд энэ багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар багтжээ. Харин удаах байрт Хөвсгөл аймаг (Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Н.Буянтогтох), Сүхбаатар аймаг (Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Ханхүү, Б.Амартүвшин)-гийн баг орлоо. Тэмцээнд түрүүлсэн Баянзүрх дүүргийн баг 50 км замыг 1:11.06 цагийн хугацаанд туулжээ. Өнөөдөр засмал замын дугуйн тамирчдын шандасыг шалгадаг бөөн гараатай эрэгтэйчүүдийн 150 км, эмэгтэйчүүдийн 70 км-ын зайн уралдаан болно.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл