Мэдээ

Монголын бүр ард түмний спортын XV наадмын таеквондо

Монголын бүр ард түмний спортын XV наадмын таеквондогийн шигшээ тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт зааланд болж байна. Тэмцээнд багийн 20 багийн 170 (эрэгтэй 91, эмэгтэй 69) тамирчин өрсөлдөж буй бөгөөд тэмцээнийг 20 шүүгч дэнсэлж байна. Олон улсын зэрэгтэй зургаа, улсын зэрэгтэй 14 шүүгч шүүн явуулж байгаа юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд Баянзүрх дүүргийн М.Сувд-Эрдэнэ, 53 кг-д Баянзүрх дүүргийн Т.Ганболор, 62 кг-д Чингэлтэй дүүргийн Ц.Ичинхорлоо нар алтан медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн Б.Соёл-Эрдэнэ, 80 кг-д Баянзүрх дүүргийн Ц.Баянбат нар аваргалав. Маргааш үлдсэн жингийн аваргууд тодорно.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл