Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 10-14-нд болж байна. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 60 (эрэгтэй 30, эмэгтэй 30) тамирчин өрсөлдөж буй бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер Д.Батсүрэн, Ц.Батчулуун, Г.Мөнхгал, ОУМ С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдэд Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, А.Энхтуул, Ү.Үүрийнтуяа нарын шилдгүүд бүртгүүлж, Швейцарь системээр 9 өрөг өрсөлдөх юм. Үүнээс гадна тус тэмцээнд:






Нийт оролцож байгаа 60 шатарчны 42 нь буюу 70% нь олон улсын болон дотоодын цолтой шатарчид өрсөлдөж байгаа нь энэхүү тэмцээний чанар чансаа, цар хүрээг илтгэсэн үзүүлэлт болж байна.