Мэдээ

Сагсан бөмбөг: Өнөөдөр медалийн эзэд тодорно

Монголын бүх ард түмний спортын XV наадмын сагсан бөмбөгийн 5х5 төрлийн тэмцээн Спортын төв ордон болон ШУТИС-ийн зааланд энэ сарын 10-17-нд болж байна. Өчигдөр хагас шигшээ өрсөлдөх дөрвөн баг тодорлоо.

Хасагдах шатны сүүлийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Хэнтий аймгийн тоглогч Г.Дамдинжав 36 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болов. Тэрбээр самбараас бөмбөг авалт 12, оновчтой довтолгоо гурвыг өгч тэргүүлсэн юм. Харин эмэгтэйчүүдээс Завхан аймгийн тамирчин М.Цэрэнлхам 22 оноо авч, самбараас бөмбөг авалт 7 гэсэн үзүүлэлтээр тэргүүлэв.
Өнөөдөр Спортын төв ордонд Монголын бүх ард түмний спортын наадмын сагсан бөмбөгийн 5х5 төрлийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодрох юм. Спорт сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг хүсье.
Эрэгтэй:
Сүхбаатар аймаг 88:85 Хэнтий аймаг
Баянзүрх дүүрэг 84:88 Баянгол дүүрэг
Эмэгтэй:
Багануур дүүрэг 61:82 Завхан аймаг

Дархан-Уул аймаг 67:69 Баянзүрх дүүрэг




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл