Монголын бүх ард түмний спортын наадмын уулын дугуйн тэмцээн болж, эрэгтэйчүүд 18 км, эмэгтэйчүүд 28 км-ын зайд уралдав. Эмэгтэйчүүдийн ангилалд 10 багийн тамирчин өрсөлдөхөд Баянзүрх дүүргийн тамирчин Ц.Солонго хол тасархай түрүүлж, Хөвсгөл аймгийн тамирчин Ж.Анужин мөнгө, Баязүрх дүүргийн Б.Гэрэлтэй хүрэл медаль хүртлээ.
Харин эрэгтэйчүүдэд 15 багийн 40 тамирчин уралдахад Хөвсгөл аймгийн тамирчин Э.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Баянзүрх дүүргийн тамирчин С.Жамбалжамц мөнгө, Баянзүрх дүүргийн тамирчин Э.Билгүүнжаргал хүрэл медаль хүртэв.