Монголын бүх ард түмний спортын ХV наадмын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн есдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болов. Тэмцээнд 12 аймаг, найман дүүргээс шалгарсан нийт 27 баг (эрэгтэй 18, эмэгтэй 9)-ийн 270 орчим тамирчин өрсөлдлөө.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн баг тэргүүн байр эзэлж, Баянгол дүүргийн баг дэд байр, Баянзүрх дүүргийн баг гуравдугаар байрт оржээ. Онцолж хэлбэл, Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн тэмцээн анх удаа багтаж буй нь энэ.