Зоригоо Намдуун

Зоригоо Намдуун

Буудлага

Танилцуулга

Төрөл Тамирчин
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1997-08-02
Улс Монгол
State Province Улаанбаатар
Спорт Буудлага
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

Хишигт овогт Зоригоогийн Намдуун нь 1997 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1-р төрөх газарт төрсөн. Ам бүл 5 ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг.

            2001-2012 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” 2-р ахлах сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмсэн.

2012-2016 онд “Мандах” Их сургуулийг Татварын эдийн засаг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцан  төгссөн.

2016 оноос 2019 онд “Алдар” спорт хороо ЗХ-ний 150 дугаар ангид буудагч

2019 оноос одоог хүртэл Дотоодын цэргийн штабын бичиг хэрэг-нууцын эрхлэгч, архивчаар тус тус ажиллаж байна.

            Зоригоогийн Намдуун нь 2011 онд Техник Спортын төвийн багш, дасгалжуулагч ОУХМ С.Адилбишийн удирлага дор хичээллэн спортын гараагаа эхэлж байсан. Үүнээс хойш тасралтгүй 10 дах жилдээ хичээллэж байна.

            Түүний үзүүлсэн амжилтаас:

2011 онд Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон Монголын буудлага спортын 3 дугаар зэргийн болзол биелүүлсэн.

2012 онд Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон Монголын буудлага спортын “Спортын дэд мастер“-ын болзол биелүүлсэн.

2013 онд Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон тусгай байрт шалгарсан.

2013 онд “Аварга” клубын нэрэмжит “Аваргаас аварга” тэмцээний хийн бууны Falling target төрөлд “Алтан медаль”, өргөмжлөл хүртсэн.

2014 онд Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 2-р байр эзэлж “Мөнгөн медаль“, багын дүнгээр “Хүрэл медаль” хүртсэн.

Уг тэмцээнээр Монголын буудлага спортын “Спортын мастер”-ын болзол биелүүлсэн. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.

2014 онд Макс группын нэрэмжит “Макс трофи” тэмцээнд 2-р байр эзэлж “Мөнгөн медаль” мөнгөн шагналаар шагнагдсан.

2014 онд Кувейт улсад зохииогдсон Азийн хийн бууны аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн ангилалд багийн “Алтан медаль” хүртэж, Хувийн дүнгээр ХБ-4 дасгалд 7-р байр эзэлсэн.

Уг тэмцээнээр “Олон улсын хэмжээний мастер”-ын болзол хангасан.

2014 онд ЗХ-ний 330-р ангийн захир агч СДМ хурандаа “Нарантулга агсны буудлага спортын нээлттэй тэмцээн”-д байлдааны зориулалттай АКМ буугаар 100 метрт буудах дасгалд “Хүрэл медаль”, өргөмжлөл хүртсэн.

2014 онд “Аварга” клубын нэрэмжит “Аваргаас аварга” тэмцээний хийн бууны Falling target төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн.

2014 онд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн ТСТ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан.

2014 онд МҮОХ-ны нэрэмжит “Алтан медаль”-аар шагнагдсан.

2014 онд МОХ-ны “Манлайлагч оюутан”-аар шалгарч үнэмлэх, тэмдэг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

2015 онд Кувейт улсад зохиогдсон “Таваг буудлагын анхан шат”-ны сургалтад амжилттай оролцон “Сертификат” авсан.

2015 онд Кувейт улсад зохиогдсон “Эзэн хааны гранпри” тэмцээнд амжилттай оролцон 8-р байр эзэлсэн.

2015 онд Макс группын нэрэмжит “Макс трофи” тэмцээнд 3-р байр эзэлж “Хүрэл медаль”, мөнгөн шагналаар шагнагдсан.

2015 онд Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 1-р байр эзэлж “Алтан медаль“, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

2015 онд Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон “Хүрэл медаль” хүртсэн.

2015 онд БНХАУ-д зохиогдсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд амжилттай оролцсон.

2015 онд Монголын хүүхдийн спортын 5-р Их Наадамд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг төлөөлж оролцон “Мөнгөн медаль”, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнагдсан.

2015 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спорт хорооны “Хүндэт медаль”-аар шагнагдсан.

2016 онд Монгол Япон улс хоорондын Засгийн газрын гэрээний дагуу “Jenyses 2.0” анх удаа зохион байгуулагдаж байгаа хөтөлбөрт Буудлага спортыг төлөөлөн Монгол улсын спортын төлөөл болсон залуучуудтай хамт тус хөтөлбөрт амжилттай хамрагдсан.

2016 онд Бүх Ард түмний спортын 14-р Их Наадамд “Хүч спорт” хороонд харьяалагдан амжилттай оролцон тусгай байрт шалгарсан.

2017 онд Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон “Хүрэл медаль”, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

2017 онд Үнэн сонины нэрэмжит тэмцээнд амжилттай оролцож 4-р байр эзэлсэн.

2017 онд МБСХ-ны цомын I II III IV шатны болон финалын тэмцээнүүдэд амжилттай оролцон 3,4-р байрууд эзэлсэн.

2018 онд Насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Холимог багийн төрөлд “Алтан медаль”, цом, өргөмжлөл, Хувийн дүнгээр 4-р байр эзэлсэн.

2018 онд Индонези улсын нийслэл Жакарта, Паламбенг хотуудад зохиогдсон Азийн зуны спортын XVIII их наадамд Таваг буудлагын төрлөөр анхны эмэгтэй тамирчин болж амжилттай оролцсон.

2018 онд МБСХ-ны цомын I II III IV шатны болон финалын тэмцээнүүдэд амжилттай оролцон тусгай байрууд эзэлсэн.

2020 онд “Ninja wolves” сангаас хэрэгжүүлсэн “Тамирчны манлайлал-2020” хөтөлбөрт тэнцэн амжилттай хамрагдаж байна.

 

 

 

 

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ Default 2022-08-26 Шүүгч, албаны ажилтан Буудлага Буудлага / Буудлага
Хуваалцах: