Мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА


МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГЫН 2023 ОНЫ А/22 ДУГААР ТУШААЛААР БАТЛАГДСАН “ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН 3.2-Т ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС ӨМНӨ БТСУХ-НД ИРҮҮЛНЭ ҮҮ.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:

- Төрийн албан хаагчийн анкет

- Биеийн тамир, спортын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;

- Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1-д заасан журмын дагуу спортын сургалт-дасгалжуулалтын эрх авсан байх;

- Хувийн ёс зүй, манлайлал, мэргэжлийн ур чадвар, өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн байх; (холбооны тодорхойлолт, мэргэшлийн үнэмлэх хавсаргах)

- Тухайн дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын гаргасан амжилт өсөлттэй байх (холбооны тодорхойлолт)

- Олон улсын Үндэсний спортын холбооны дүрэмд заасны дагуу  дасгалжуулагчид тавигдсан холбогдох шаардлагыг хангасан байх;

- Дэлхийн болон Үндэсний допингийн эсрэг дүрэм, стандарт, хориотой бодис, аргын талаар мэдлэгэтэй байх;

- Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн зохих мэдлэгэтэй байх;

- Сүүлийн 2 жилд олон улсын болон Үндэсний холбооны дүрмийн дагуу ёс зүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх;  (Дээрх шаардлагыг хангасан дасгалжуулагчаас иртернэт орчин, компютерийн хэрэглээний программ, гадаад хэл, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухаан, сургалт дасгалжуулалтын талаарх 3 төрлийн мэдлэгийг үнэлсэн шалгалт авна.)

Журмын дэлгэрэнгүйг  ​sport.gov.mn ​хаягаар эсвэл БТСУХ-ны ҮШББХХ-ээс авна уу.

Ажлын хэсэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.