Мэдээ

Хүүхдийн хөнгөн атлетикийн өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхэллээ

Хүүхдийн хөнгөн атлетикийн өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхэллээ
Дотоод
Хүүхдийн хөнгөн атлетикийн өдрийг жил бүрийн 5 сарын 7-нд дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Монгол улсад 5 дугаар сарын туршид хүүхдийн хөнгөн атлетикийг сурталчилж тэмдэглэх бөгөөд олон ажил төлөвлөж байна.
Энэ хүрээнд "Алдар" Спорт хорооны хүүхдийн хөнгөн атлетикийн багийн бэлтгэл дээр холбооны удирдлагууд очиж, хамтдаа тэмдэглэлээ. 8-17 насны хүүхдүүдийг уртын харайлт, саадтай гүйлт, буухиа гүйлт, гүйлтийн сонгомол дасгалууд, жад шидэлт зэрэг олон төрөл, дасгалуудаар хичээллүүлж байгаад баяртай байна.
Хүүхдийн хөнгөн атлетикийн сургагч багш Х.Уянгад хөнгөн атлетикийг дэлгэрүүлж, хөгжүүлж байгаад нь талархал илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.