Монгол Улсад хөнгөн атлетикийнспортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх үндсэн зорилготой үндэсний спортын холбоо юм.
Үндсэн чиг үүрэг
- Хөнгөн атлетикийн спортыг улс орон даяар хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх
- Үндэсний аварга шалгаруулах тэмцээн, уралдаан, наадам зохион байгуулах
- Шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, олон улсын тэмцээнд оролцуулах
- Дасгалжуулагч, шүүгч бэлтгэх, мэргэжлийн сургалт явуулах
- Олон улсын байгууллагуудтай хамтран спортын хамтын ажиллагаа хөгжүүлэх
Үйл ажиллагаа
Тус холбоо нь Монголын тамирчдыг Ази тивийн болон дэлхийн тэмцээнүүд, мөн Олимпын наадам зэрэг олон улсын томоохон уралдаан тэмцээнд оролцуулах, бэлтгэл хангах ажлыг зохион байгуулдаг. Мөн улс даяар клуб, сургуулиудтай хамтран залуу тамирчдыг бэлтгэх, нийтийн биеийн тамирыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг.
Алсын хараа
Монголын хөнгөн атлетикийг олонулсын өндөр түвшинд хүргэж, залуу үеийг спортоор дамжуулан эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай болгох.
Хүний нөөцийн мэдээлэл:
Ерөнхийлөгчөөр Э.Нарангэрэл,
Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Наранчимэг,
Тэргүүн Дэд ерөнхийлөгчөөр Б.Төрбат,
Дэд ерөнхийлөгчөөр Д.Батцэцэг,
Удирдах зөвлөлийн гишүүд: Б.Батцэнгэл, Б.Төрбат, Д.Баярлах, Б.Батзориг, Э.Баатарсүрэн, Э.Оюундарь, М.Отгонтуяа, П.Пүрэвсүрэн нар ажиллаж байна.
Дээрх бүрэлдэхүүнээс гадна Захиргааны ажилтан 1, Нягтлан бодогч 1, Үндэсний шигшээ багт 5 тамирчин, 1 дасгалжуулагч, мөн
Хороод: Ёс зүйн, Хяналтын,
Зөвлөл: Дасгалжуулагчдын, Шүүгчдийн, Тамирчдын болон
21 аймгийн салбар зөвлөлийн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
2026 оны 04 дүгээр сарын 29.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.