1. Монголын хөнгөн атлетикийн холбооны албан ёсны хаяг нь 10 гаруй жилийн хугацаанд шинэчлэгдээгүй, хуучин хаягаар бүртгэлтэй байсныг шинэчилж, албан ёсны болон шуудангийн хаягийн мэдээллийг шинэчлэн баталгаажуулсан
2. Хүлээгдэж байсан тайланг боловсруулж, Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд хүргүүлснээр санхүүжилт авах эрх нээгдсэн.
3. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо болон Азийн хөнгөн атлетикийн холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ мэдээ мэдээлэл солилцон, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн.
4. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны “Kids’ Athletics” болон “Safeguarding” гэсэн хоёр онлайн сургалтад хамрагдаж, холбогдох сертификатуудыг авсан.
5. Азийн хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын онлайн сургалтад суусан.
6. Дэлхийн холбооны сургалтыг амжилттай дүүргэсний дараа Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Зүүн Азийг хариуцсан захирал Yannick Morard -аас онлайн уулзалтын урилга ирж, 2026 оны 5 дугаар сарын 7-нд товлогдсон.
7. Тайваньд зорчих 6 тамирчны визтэй холбоотой санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн.
8. Удирдах зөвлөлийн гишүүдтэй нийт 3 удаа уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтийг ханган ажилласан.
9. 2026 оны 5 дугаар сарын 7-нд тохиох Дэлхийн хүүхдийн хөнгөн атлетикийн өдрийг угтан Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос хэрэгжүүлж буй хүүхдийн хөнгөн атлетикийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
10. Оюутан, залуучуудын “VII их наадам”-ын хөнгөн атлетикийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
11. 2026.04.22-30-нд БНХАУ, Хайнан мужид зохион байгуулагдсан "Sanya 2026" Азийн VI Элсний наадамд Монголын Үндэсний Олимпын Хорооны дэмжлэгтэйгээр тамирчин Б.Дулмаа, Б.Сувд-Эрдэнэ нар амжилттай оролцсон.
12. Шүүгч Баатарсүрэн нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны хоёр онлайн сургалтад хамрагдаж хөнгөн атлетикийн дэлхийн холбооноос сертификат авсан. Үүний дараа фото финишийн сургалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Мөн Хөвсгөл аймагт 100 гаруй хүнд сургалт явуулж шинэ мэдээ мэдээлэл хуваалцаж, амжилттай зохион байгуулсан.
13. Спортын салбарын мэдлэг, туршлагатай 17 хүнтэй уулзалт хийж, мэдээ мэдээлэл солилцож, үнэ цэнэтэй зөвлөгөө авлаа.
14. Монголын хөнгөн атлетикийн холбоо нь Казахстан улсын хөнгөн атлетикийн холбоонд хамтран ажиллах хүсэлтээ явуулсан.