Элсний VI наадмын Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүч сорьсон. Багануур дүүрэг, Монголын хөнгөн атлетикийн холбооны тамирчин, ОУХМ Б. Дулмаа 12м 90см амжилтаар улиралын дээд амжилтаа гаргаж 6-р дугаар байрт шалгарлаа.
Манай тамирчны хувьд Монголын улсын аварга шалгаруулах тэмцээний олон удаагийн аварга, бүх ард түмний спортын их наадмын Бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд 4 алтан мөнгө хүрэл медаль хүртэж байсан. 2026 оны тахимын азийн аварга шалгаруулах тэмцээнд Бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнд амжилттай оролцож 12м 22см түлхэж танхимын МУ рекорд амжилт шинэчлэж амжилттай оролцож байсан.
ОУХМ Б.Дулмаад замын зардалд дэмжлэг үзүүлсэн Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC -ны удирдлагууд, Монголын багийг ахалж яваа МҮОХ-ны арын албаныханд талархал илэрхийлье.
Фото: Ч.Ганбат