Мэдээ

"САНЬЯА-2026": Б.Сувд-Эрдэнэ 10 дугаар байрт шалгарлаа

"САНЬЯА-2026": Б.Сувд-Эрдэнэ 10 дугаар байрт шалгарлаа
Гадаад
Элсний VI наадмын уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 5,07 харайж 10 дугаар байрт шалгарлаа.
Манай тамирчны хувьд 2022 оны Бүх ард түмний наадмын мөнгө, 2025 оны бүх ард түмний спортын их наадмын урт өндөр, буухиа гүйлтийн төрөлд 2 мөнгө, 1 хүрэл медаль, 2024 оны Зүүн Азийн лигийн WSE уртын харайлтын мөнгөн медаль, 2024 оны УАШТ-ий алт, мөнгөн медалийн эзэн билээ.
Б.Сувд-Эрдэнийн замын зардалд дэмжлэг үзүүлсэн Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC -ны удирдлагууд, Монголын багийг ахалж яваа МҮОХ-ны арын албаныханд талархал илэрхийлье.
Фото:Д.Нямбилэг

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл