МХАХ-ны 2026 оны ажлынтөлөвлөгөө, Архангай аймгийн хөнгөн атлетикийн өсвөрийн аварга тэмцээнийхүрээнд 2026.05.06 – 08-ныхооронд хөнгөн атлетикийн багш нарын дунд дадлагажигч шүүгчийн сургалтыг холбооныУЗГишүүн Э.Баатарсүрэн амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг онол,практик хэлбэрээр зохион байгуулж дадлагажигчшүүгчийн эрхийг 2 жилийн хугацаанд олгов.
Онолын сургалтыгхөнгөн атлетикийн гүйлтийн тэмцээний гараа болон бариа, цагчин, харайлт,шидэлтийн шүүгчдийн үүрэг, оролцоо, тэмцээн зохион байгуулалт зэрэг агуулгаар онолсудаллаа. Улмаар тэмцээн дээр дадлага хийн зохион байгуулалт, шүүлтийн үедгарсан алдааг хэлэлцүүлэн орчин үеийн техник технилогид суурилсан бүртгэл,протокол хөтлөлт хийв.
Мөн дэлхийн хөнгөнатлетикийн холбооноос хэрэгжүүлж буй хүүхдийн хөнгөн атлетикийн сургалтыгАрхангай аймгийн өсвөрийн хүүхдүүдийн дунд гүйлт, харайлт, шидэлтийн төрлөөрбичил сургалт явуулж тайланг дэлхийн хөнгөн атлетикийн холбооруу явууллаа.
Мөн МХАХ, МХАМХ -гтөлөөлж Архангай Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн хөнгөн атлетикийн багшБ.Буянжаргал, Өгийнуур сумын хөнгөн атлетикийн багш Б.Батчимэг нарийг шагнажцаашдын ажил, бэлтгэл сургуулилтад амжилт хүсэв.
Өсвөрийн УАШТ-ндАрхангай аймгаас 2 дадалагажигч шүүгч ажиллуулах чиглэл өгч үүрэг болгов.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.