Мэдээ

"Улаанбаатар марафон 2026" амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Hipay, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 05 дугаар сарын 23-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
46000 хүн оролцсон “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээний Ерөнхий шүүгч МУБИС-ийн БТС-ийн Спортын мэргэжлийн онол арга зүйн тэнхимийн эрхлэгч Док Ph.D Б.Нармандах, түүний удирдлаганд ажилласан мэргэжлийн 100 гаруй шүүгч, сайн дурын 2000 гаруй шүүгч нартаа талархал илэрхийлье.
42.195 км бүтэн марафон, 21 км хагас марафоны замаа албан ёсоор хэмжүүлж Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос 'B' ангиллын сертификат авсантай холбогдуулан Азийн хөнгөн атлетикийн холбооны зам хэмжигч Малайзын иргэн Мурегесу Соосэймани хяналт тавьж ажиллалаа.
Хамтран зохион байгуулсан, ивээн тэтгэсэн, гар бие оролцсон бүх байгууллага, бүх хүнд дахин талархал илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.