Мэдээ

"Үндэсний Шүүгч"-тэй боллоо

"Үндэсний Шүүгч"-тэй боллоо
Мэдээ
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос батламжилсан "Үндэсний Шүүгч"-тэй боллоо.
МХАХ-ны УЗГ, Шүүгчдийн зөвлөлийн дарга, Спортын мастер Энхбаярын Баатарсүрэн Дэлхийн Хөнгөн атлетикийн холбооны (NAR - National Athletics Referee online level I) сургалтанд амжилттай хамрагдаж албан ёсоор гэрчилгээгээ гардаж авлаа.
Холбооны зүгээс дасгалжуулагч, шүүгч нараа хөгжүүлэхийг анхаарч ажиллаж байгаа бөгөөд гадаад хэлтэй хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч та бүхэн Дэлхийн холбооны дараах вебсайтруу нэвтэрч, хувийн бүртгэлээ үүсгэн өөрийгөө хөгжүүлэхийг уриалж байна.
Хичээлүүдээс сонгон үзээд онлайн шалгалт өгч, дор хаяж 3 бодит тэмцээнд дадлага хийх, улмаар Монголын хөнгөн атлетикийн холбооноос гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан захиа явуулсны дараа сертификат ирдгийг анхаарна уу.
Хамтдаа, олуулаа хөгжицгөөе
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.