Мэдээ

ХӨВСГӨЛ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨВСГӨЛ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Фото мэдээ
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөвсгөл аймгийн боловсролын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран биеийн тамирын багш нарт хөнгөн атлетикийн заах арга зүйг сайжруулах, онол, практик хосолсон сургалт зохион байгууллаа. Сургалтыг боловсролын Магистр, Докторант, хөнгөн атлетикийн Спортын Мастер, МУБИС-БТС-ийн багш, Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Баатарсүрэн удирдан явууллаа.
Хөвсгөл аймгийн Л.Жавзанпагма Захиралтай "Титэм" дунд сургууль дээр 2026.04.17–18 хооронд зохион байгуулагдсан тус сургалтанд 42 байгууллагын 107 багш хамрагдав.
Сургалтын хугацаанд хөнгөн атлетикийн онолын мэдлэгээ бататгах, гүйлт, харайлт, шидэлтийн техник заах арга зүйг ашиглах дадлага хийв. Мөн дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос хэрэгжүүлж буй “ХҮҮХДИЙН ХӨНГӨН АТЛЕТИК”-ийн хөтөлбөрийг танилцуулав.
Мөн тухайн нутаг орондоо хөнгөн атлетикийн спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлж, залуу багш нарт өөрсдийн туршлагаа хуваалцаж байгаа Монгол улсын зөвлөх багш нарт МХАХ-ны Ерөнхийлөгчийг төлөөлж 60 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг өгөв.
Орон нутагт шидэлтийн төрлийг хөгжүүлэн, хүүхэд залуучуудыг тэмцээнд бэлтгэн ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын биеийн тамирын багш Э.Нандин-Эрдэнэ-д сургалтын бөөрөнцөг 2, заалны бөөрөнцөг 1, сургалтын материал 2, “Хөнгөн атлетик” сурах бичгийг гардуулан өглөө.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.