Мэдээ

"УЛААНБААТАР МАРАФОН"-ны зам сертификаттай боллоо

"УЛААНБААТАР МАРАФОН"-ны зам сертификаттай боллоо
Фото мэдээ
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан Монголын хөнгөн атлетикийн холбоонд хүлээлгэн өглөө.
Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгох боломж бүрдэн, олон улсын өндөр зэрэглэлийн тамирчдыг хүлээн авах эрхтэй боллоо.
Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Hipay компани, Багш дасгалжуулагч тамирчдадаа талархал илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.