Монголын хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын урилгаар Азийн хөнгөн атлетикийн холбооны Тэмцээн хариуцсан захирал Валсон Куддикотта болон Олон улсын Марафон гүйлтийн зайн уралдааны холбооны (AIMS) А зэрэглэлийн зам хэмжигч Муругэсү Сосаймани нар Монгол улсад хүрэлцэн ирлээ.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд “Улаанбаатар Марафон”-ы замыг албан ёсоор хэмжилт хийн баталгаажуулах юм.
Улаанбаатар марафоны замыг ийнхүү олон улсад баталгаажуулсанаар тус тэмцээн Дэлхийн хөнгөн атлетикийн албан ёсны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдах бөгөөд Азийн болон дэлхийн шилдэг тамирчид "Улаанбаатар марафон"-д уралдах боломж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.